УБТЗ-ын 50 тонны даацтай кран 1.3 сая ам.долларын үнэтэй
УБТЗ-ын Ачиж буулгах, техник экспедицийн механикжсан анги /АБТЭМА/-д 50 тонн даацтай суурин кран хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо. Тус анги байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулж УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар суурилуулсан 50 тонн даацтай эл кран ашиглалтад орсноор чингэлэг тээвэрлэх хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж байгаа аж.
АБТЭМА нь 2012 оны эхний арваннэгэн сарын байдлаар 1550 мянган тонн ачаа тээвэрлэхээс 2305.3 мянган тонныг тээвэрлэж төлөвлөгөөгөө 148.7 хувиар биелүүлснээ тус ангийн дарга Э.Болор-Оргил дуулгалаа. УБТЗ-д урьд өмнө байгаагүй 50 тонн даацтай суурин краныг 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босгожээ.
М.Уянга
ӨДРИЙН ШУУДАН
URL:













