17-той охиноо амь үрэгдсэнийг Facebook-ээс олж мэджээ
АНУ-ын Валдостагийн их сургуулийн сувилагчийн ангийн оюутан Жасмин Бенжамин хэмээх 17 настай охин 11-р сарын 18-нд өөрийн өрөөндөө амь үрэгдсэн байдалтай олджээ. Харин түүний үхлийн талаар сургуулийн зүгээс гэр бүлд нь хэлээгүй бөгөөд тэд Facebook-ээр дамжуулан энэ тухай мэдсэн байна.
Цагдаагийнхан энэхүү үхлийг задлан шинжилгээний дараа аллага байсан гэж дүгнээд байгаа юм. Жасмины гэр бүл үүнд маш их дургүйцэж байгаа аж. Түүний хойд аав болох Жеймс Жексон “Ийм мэдээг гэр бүлд нь мэдэгдэхгүй байна гэдэг бүл үнэхээр санаанд оромгүй юм” хэмээн ярьжээ.
Жасминийг үхээд 12 цаг болсон дараа олсон аж. Яагаад гэвэл тэр зүгээр л унтаж байгаа мэт бусдад харагдаж байсан байна. Жексон үүнд маш дургүй байгаа бөгөөд “ямар сургууль гэхээрээ өөрийн сурагчийг удаан хугацаагаар унтаж байна гэж бодоод тоохгүй байдаг байнаа” гэж халаглажээ.
ХУЛАНГОО
URL:













