Батаагийн брэнд
Жүжигчин Батаагийн брэнд юу болохыг та мэдэх үү. Мэдэхгүй бол яг одоо мэдэж ав.
Түүний брэнд нь инээд нь. Ер нь жүжигчин гэхээсээ илүүтэйгээр тэр брэнд инээдээрээ олон олон бүтээгдэхүүнийг рекламдаж байгаа хүн л дээ. Дэлхий дахинд ганц л байдаг брэндээ тэр маш өндрөөр үнэлдэг гэнэ лээ. Өөр хэн ч түүн шиг инээж чадахгүй болохоор арга ч үгүй юм даа. Өөрөөр хэлбэл тэрбээр нэг рекламанд тоглохдоо таван саяас буудаггүй гэх. Яагаад гэхээр түүний хийж буй рекламанд нь зайлшгүй брэнд инээд нь орох болохоор.
Тиймдээ ч тэрбээр сүүлийн үед рекламны мангас гэгдэх болсон гэнэ билээ. Аягүй бол албан байгууллагууд ч бүтээгдэхүүнээ рекламдуулахдаа энэ брэнд инээдээ ашиглаарай гэдэг ч юм билүү хэн мэдлээ. Дахин давтагдашгүй цор ганц брэнд инээдтэй хүн ч сайхан юм аа. Бүр атаархчихлаа.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
URL:










![972162_423972501045672_860980150_n568556902013-08-24-14-36[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2016/01/972162_423972501045672_860980150_n568556902013-08-24-14-36www.urlag_.mn_-205x125.jpg)


