”Автобус-3”-ын ажилчид ирэх долоо хоногт ажил хаяна

“Автобус-3” компанийн ажилчид ажил хаялт зохион байгуулахаар болж, удирдлагуудтайгаа  хэлэлцээрийн ширээнд суусан бөгөөд тус компанийн ажилчид цалингаа 30 хувиар нэмүүлэх, цаг хасуулах, орлого багасгах, ажиллах нөхцлөө сайжруулах гэсэн дөрвөн шаардлага тавьсанд дарга нар нь тээвэрчдийн шаардлагыг хүлээж авах боломжгүй хэмээн, үл тоомсорложээ.

 

Ажилчдынхаа шаардлагыг үл хүндэтгэн, басамжилсан удирдлагууддаа гомдсон  “Автобус-3″ компанийнхан  ирэх долоо хоногоос ажил хаялтаа эхлүүлэхээр төлөвлөж, энэ талаараа  өнөөдөр 16 цагт хуралдан ярилцах юм байна.

Ч. Батцэцэг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих