Мишель Обамагийн даашинз эрэлт ихтэй байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үдэш дэлхий нийтээрээ Барак Обама болон түүний үзэсгэлэнт гэргий Мишель Обама нарыг ажиглаж байлаа. Тэр үед тэргүүн хатагтайн өмсч байсан даашинз хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ.
Тэр тусмаа түүний сонголтыг таашааж үлгэр дууриал авдаг бүсгүйчүүд тэргүүн хатагтайн өмссөн даашинзтай ижил загварыг ихээхэн сонирхдог болсон байна. Мишелийн сонгуулийн үдэш өмссөн металлаг, хар улаан цэцгэн хээтэй даашинз 32 мянган ам.долларын үнэтэй.
Харин даашинзыг үнэтэй тансаг хувцас урладгаараа алдартай загвар зохион бүтээгч Майкл Корс урлажээ. Сонгуулийн дараа Корсын даашинз хоёрхон өдрийн дотор бүх дэлгүүрүүдээр зарагдаж дууссан байна.

Ц.ГАНГА

URL:

Сэтгэгдэл бичих