Далай ламын улс орныг бутаргах ажиллагааг эсэргүүцнэ
ХОУР-ийн мэдээ: Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Далай лам ямар ч байр сууриар ямар ч улс оронд Хятадыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг Хятадын засгийн газар эрс эсэргүүцнэ гэжээ.
Мэдээллээс үзвэл, Өмнөд Африкийн дээд шүүх саяхан Өмнөд Африкийн засгийн газар өнгөрсөн жил Далай ламд Өмнөд Африкт нэвтрэх виз олголгүй удсан нь хууль зөрчсөн хэрэг гэсэн шүүн таслалтад хийжээ. Хун Лэй энэ асуудалд холбогдуулан дээрх үгээ хэллээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, Далай лам бол шашны нэрээр урт хугацааны турш Хятадыг хагалан бутаргах ажил хийж байгаа улс төрийн тэнүүлч юм. Төвдийг тусгаарлах ажиллагаагаа өнөө болтол баримталсаар байгаа гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
china radio
URL:







