Цогт хун тайж
Монголын нийгэм- улс төр, соёлын зүтгэлтэн яруу найрагч. Цогт тайж яруу найргийн амтанд орсон нэлээд боловсролтой хүн байсны дээр ном орчуулж , орчуулуулж, сүм ордон бариулж байжээ.
Манжийн түрэмгийллийн эсрэг Лигдэн хааны тэмцлийг дэмжиж хүчээ нэгтгэхээр Хөх нуурт 1634 онд нүүж очжээ. Амдуу газрын ихэнхийг эзлэн захирч, Төвдийн хаан Цунцагнамжилтай холбоо тогтоожээ. Гэвч Төвдийн Шар малгайтны шашныг дэмждэг Төр байх/ Гүүш/ хаантай тулалдаж яваад 1637 оны хавар Хөх нуурын бага улаан хошуу гэдэг газар амь үрэгджээ. Цогт хун тайж нь дан ганц зэр зэвсэг агссан баатар эр биш, бичиг ном дэлгэрvvлсэн соён гэгээрvvлэгч, яруу найрагч байсныг тvvний хийж бvтээсэн, бичиж vлдээсэн хєшєє дурсгалын бичээсvvд, домог хууч ярианаас илхэн байна. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг “Цогтын цагаан байшин”-гийн гэрэлт хєшєєний бичээс, Мєн Дашинчилэн суманд буй “Бичигт шургуулга”-ын бичээс, Тєв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь “Дуутын хар чулуу”-ны бичээс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тєвєєс 60 км зайтай “Булагуудын хэцийн бичигт хад” хэмээх газраас олдсон Амар хиагийн бичээс зэрэг нь монголчуудын оюуны соёлын нэгээхэн хэсэг болж байна.
Тvvх сурвалжийн мэдээгээр Цогт тайж нь таван хvvтэй байсан бєгєєд ахмад хvv Арслан тайж нь эцэг болоод єєрийн санаа бодлоос урвасан тул эцгийн тушаалаар хороогдсон. Харин II, III, V хvvгийн тухай тvvхэнд тодорхой мэдээ байхгvй нь эдгээр хvvхдvvд нь эцгийн vйл хэргийн тєлєє хvчээ єгч байгаад vрэгдсэн болов уу гэж таамагладаг байна.
URL:




