О.Магнайг Үндсэн хууль зөрчсөн гэлээ

ШӨХТГ-аас товлосон ёсоор бол 12 дугаар сарын 1-нээс эхлэн Нарантуул, Хархорин зах руу орохдоо 50 төгрөг төлөхгүй гэх шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл “Нарантуул” олон улсын худалдааны төв үүдэндээ 50 төгрөг авсан хэвээр байна. Учрыг нь лавлахад “Манайд ШӨХТГ-аас албан ёсоор шийдвэр ирээгүй” гэсэн юм. Нарантуул захын хаалган дээр зогсдог нэгэн эмэгтэй “О.Магнай Үндсэн хууль зөрчиж байна.

 

Учир нь Үндсэн хуульд хүйтний улиралд ажилчдыг ажлаас нь халахгүй байх тухай заасан байдаг. Мөн аливаа ажилчдыг ажлаас нь халахдаа 1 сарын өмнө урьдчилан сануулах ёстой. Гэтэл бид нарт өмнө нь ямар ч мэдээлэл өгөөгүй” гэв.

Тэдний хэлж байгаагаар “захын хаалган дээр 60 орчим хүн зогсч хоногийн хоолоо олж идэж байна.  Ихэнх нь тэтгэврийн насны өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилладаг. Нэг өдөр ард түмний төлөө гээд шийдвэр гаргачихдаг гэтэл ард түмний нэгээхэн хэсэг болсон бид нар яах болж байна.

 

Энд 10 гаруй жил ажилласан хүн ч байна. Тийм байтал биднийг шууд хог дээр гар гэж байгаа юм уу, энэ чинь шударга гэж үү О.Магнай дарга аа” гэсэн асуултыг тавьж байлаа.

У. Есүй

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих