2012 оны Шилдэг фото зургууд
2012 он дуусахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс бүхий л албан байгууллага, улс үндэстэн шилдгийн шилдэг гэсэн бүхнээ шалгаруулж байгаа аж. Тэгвэл одоо 2012 оны хамгийн шилдэг гэрэл зургуудаар ямар бүтээлүүд шалгарсаныг үзэцгээе. Эдгээр зургууд онлайн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан зургууд юм.

Хоёрдугаар сарын Женевийн гудман дахь хүйтэн өвлийн дүр зураг бүгдийг мөсөөр хийсэн барималыг санагдуулна.

Нэгдүгээр сарын 13-нд аялалын Costa Concordia усан онгоц сүйрэв.

Непал улсын Чандра Бахадур дэлхийн хамгийн жижиг хүн.

23 настай дуучин Адель энэ онд 6 «Грэмми» шагнал хүртэв.

«Жүжигчин» гэдэг дуугүй хар цагаан кино таван Оскар хүртэв.

2012 оны Лондонгийн Олимпийн торгон агшнууд.









Харамсалтай нь энэ онд Газын зурваст байлдаан болов.





Филиппин хар шуурганд дайрагдав.

Красноярскийн хойд захад сургуулийн сурагч арслан зааны зулзагыг олж түүнийг Женя хэмээн нэрийдэв.

Хятадын панда судлаачид 2 настай Тао-Тао пандаг Волонг дахь байгалийн үндэсний паркт нүүлгэн суурьшуулав.

Энэтхэгт усан цөөрөмд унасан леопардыг хүмүүс аврав.

Нэлээд хэдэн оронд Ерөнхийлөгчийн сонгууль явагдав. АНУ-д сонгуулиар Обама Ромниг ялж гарч ирэв.






ОХУ-д Путин Ерөнхийлөгч болов.


Францд Франсуа Олланд шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Хатан хаан Елизавета 60 насны ойгоо тэмдэглэв.

Өмнөд солонгосын рэп дуучин Пак Чэ Сан буюу PSY “Gangnam Style” дууны клипээ интернэтэд тавьж дэлхий дахинд алдаршив.

Франц улс цыгануудыг бөөнөөр нь өөрийн улсаас гаргав.

Түвдийн 27 настай Жампел Еши нь Нью-Делид өөрийгөө шатаан амиа егүүтгэв.

Конго улсад иргэд дайнаас болж ихээр дүрвэв.

Египет улсад Тахрирын талбай дээр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгов.

Хэвлэлд Кейт Миддлтоны нууцлаг амьдралыг харуулсан фото зургууд нийтдэгдэж шуугиан дэгдээв.

Жорж Клуни Суданы элчин сайдын ямны дэргэд болсон эсэргүүцлийн цуглаанд оролцсоны улмаас баривчлагдав.

Хятадад шинэ жилийг тэмдэглэж байна.

Рио-де-Жанейрогийн наран шарлагын газар хуванцар саваар хийсэн аврага том загасны дүрс.

Словакийн Trencianska Tepla тосгонд Пасхи баярыг тэмдэглэж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг усаар шүршиж Уд модны мөчрөөр ороолгодог нь үргэлж залуу, үзэсгэлэнтэй, хүчтэй байхыг бэлэгддэг аж.

Лос-Анжелест мексикийн Lucha Va Voom шоу болж өнгөрөв. Энэ шоу-цирк, дүрэмгүй тулаан, стриптизийн холимог гэлтэй.

Лионель Месси германы “Байер”-ын хаалганд 5 бөмбөг оруулж түүхэнд нэрээ үлдээв.

Марио Балотелли хоёр бөмбөг өрсөлдөгчийн хаалганд оруулснаар Италичууд Евро-2012-ын төгсгөлийн шатанд шалгарав.

Себастьян Феттель 3 дахь удаагаа Формула-1-ийн дэлхийн аврага болов.

Эх сурвалж: Саакмн
URL:

















