”Маск”-ын тоглолт дээр монголчуудыг баривчилжээ
Хошин урлагийн “Маск” продакшны хамт олон саяхан Солонгос улсын Сөүл, Ульсан, Сувон хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолтоо хийсэн билээ.
Гэтэл тус улсын Ульсан хотод тоглолтоо хийж байхад монгол хоолны газар ажиллуулдаг Түмээ гэгч монгол эмэгтэй “Энд хараар ажилладаг монгол хүмүүс бөөнөөрөө цугларч тоглолт үзэж байна.
Баривчилгаа явуулж өгнө үү” хэмээн цагдаа дуудсан аж. Энэ талаар “Маск” продакшны жүжигчид “Монголчуудыгаа баривчлаад өг гээд цагдаа дууддаг монгол хүн бас байдаг л юм байна” хэмээн харамссан сэтгэгдлээ фейсбүүктээ илэрхийлжээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL:





