Хийжүүлсэн ундаа ихээр уух нь гэдэсний хийтэй болгодог

Эрчүүдийн гэдэсний хий гэхээр та  лав гайхаж байгаа байх. Энэ тохиолдлоос ангижирч болно. Гэдэсний хий нь хоол шингэх явцад гардаг. Эрчүүдийн гэдэсний хий нь төрсөн үеэс нь эхлэн бага багаар гарах ба мөн үхэн үхтэл нь үргэлжлэн гарсаар байдаг. Гэдэсний хийн илүүдэл нь бидний мэдэхээр гэдэс дүүрэн цанхайн хөөж, дуутай, дуугүй, үнэртэй, үнэргүй хэлбэрээр гадагшлан эвгүй байдалд оруулдаг.

Энэ нь ямар шалтгаантайг та л лав сайн мэдэхгүй биз. Гэдэсний хийг 20-р зууны дунд үеэс эхлэн эрдэмтэд судалж ирсэн. Хий ихэсч өндөр түвшинд хүрч улмаар даамжран өвчлөлд хүргэх болсон. Эрдэмтэд байлдааны нисгэгч, астрономч нарын гэдэсний хийг багасгах талаар судалгаа хийж байсан. Судалгаанаас гэдэсний хийн талаар нэлээдгүй зүйлийг мэдэх болсон аж.

Гэдэсний хий гэж юу вэ?

Гэдэсний хийн 99% нь үнэргүй хий байдаг. Энэ нь тухайн орчноосоо хамаарна. Хий нь нитроген, охиген, хидроген зэргийг агуулсан байдаг ба зарим нь метаныг агуулсан байдаг. Гэвч юу агуулсан байх нь хүн бүрт янз бүр байх ба хүний биеийн онцлог, хоол тэжээлийн зүйлсээс ихээхэн хамаарна. Биднийг хоол хүнс идэж, ууж, бохь зажлаж, тамхи татаж байхад агаараас нитроген, охиген ба карбондиохигены ихэнх нь хоол боловсруулах замд ордог. Мөн ходоодонд байх химийн урвал нь дээрх бодисуудыг ялгаруулдаг ба бүдүүн гэдэсний бактериуд хидроген ба митаныг ялгаруулдаг. Бактериуд нь бүрэн боловсрогдоогүй хоол тэжээлийг боловсруулах ба энэ үед хийг гаргаж байдаг. Үүнийг исэлдэх үйл явц гэдэг.

Гэдэсний хий яагаад үнэртэй болдог вэ?

Гэдэсний хийн нэг хувиас бага хэсэгт л үнэр бүхий бодис байхад гэдэсний хийн 100 хувьд үнэртдэг. Ихэнх үнэр нь бүдүүн гэдэсний бактерийн ялгаруулж буй хийд байгаа найрлагаас хамаардаг. Өмхийрсөн өндөг шиг бол хидроген хүхэр, ялзарсан ногоо шиг бол метантай, исгэлэн үнэртэй бол диматул хүхрийн найрлагатай байдаг. Эвгүй муухай үнэртэй хий нь ихэвчлэн хүхэр агуулсан бүтээгдхүүн болох цэцэгт байцаа, өндөг, махыг их хэмжээгээр хэрэглэснээс гардаг бол хүхэр багатай ч буурцаг нь их хий гаргавч үнэр багатай.

Хий гарахад яагаад дуу гардаг вэ?

Хий нь гэдэснээс хөөгдөн гарч байх явцдаа шулуун гэдэсний ханыг цочроодог. Үүнээс ямар дуу гарах нь хамаарна. Хийн хэмжээ, хөөн гаргаж буй хүч, шулуун гэдэсний эсэргүүцэх чадвар зэргээс дууны хүч, өнгө нь шалтгаалдаг.

Гэдэсний хий үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүн

Манайхны хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн хий үүсгэх шалтгааныг бүрдүүлдэг. Нүүрсхүчилтэй ундаа нь гэдэсний хийг ихээр үүсгэдэг. Энэ нь шингэдэггүй сахарыг агуулсан байдаг. Жишээ нь: буурцаг, цэцэгт ба ногоон байцаа, үр тарианд сахар агуулагддаг. Сүүний сахар нь сүү, сүүн бүтээгдхүүн болох бяслаг, зайрмаг ба талханд агуулагдана. Ихэнх хүмүүс сүүний сахарыг шингээх нь амархан байх боловч зарим нь боловсруулж чаддаггүй. Сүү ба сүүний хүчил ихээр агуулсан хоол хүнс нь хийг илүү ихээр гаргадаг. Африк, Ази, Энэтхэгчүүдэд энэ шинж их тохиолдоно. Улаан буудай, сонгино, лийр ба зарим нэг сэрүүнд ундаанд фруктоз агуулагдана. Энэ нь бас л муу шингээгдэнэ. Сорбитол сахар нь алим, лийр, зарим нэг сахаргүй хүнс, чихэр, бохины найрлаганд байх ба шингэхдээ муу байна. Харин будаанд зөвхөн цардуул байх ба энэ нь нарийн гэдсэнд шингэдэг. Хэзээ ч бүдүүн гэдэсний бактериар шингээгдэхгүй. Бусад хүнсний цардуулууд болох төмс, тариа, гоймонд агуулагдах цардуул нь хий ялгаруулна. Дундаж насныхан 1-3 пунт (57л) хийг өдөрт 14-23 удаа гаргаж байдаг. Цагаан хоолтон, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг хүмүүс, бохь зажилж, тамхи татагчид илүү их хий гадагшлуулдаг. Эрэгтэйчүүдийн дунд газтай ундаа ууж, тамхи татах явдал ихэссэн учраас гэдэс нь дуугарч, хий гардаг эрэгтэйчүүд ихэссэн.

Гэдэсний хийтэй байх нь хортой юу?

Хор нөлөөгүй боловч хийг ихээр хураах нь хий нь эргэн ходоод руу дамжиж болох нөхцлийг бүрдүүлнэ. Хэрвээ таны гэдэс аль нэг хэсэгтээ нугаларснаас хий нь гэдэсний баруун дээш буюу зүүн дээш шахагдан өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Өвчлөл нь хийг гаргамагц зүгээр болно. Та гэдсэндээ цагийн зүүний дагуу иллэг хийж бай. Хий нь дахин гэдсэнд шимэгдэхгүй учир заавал гаргах хэрэгтэй. Ямар нэгэн чухал уулзалт, болзоон дээр байхад тань гэдэс чинь эвгүй дуугарч таныг хэцүүхэн байдалд оруулдаг бол та энэ байдлаас хурдхан салахыг хичээгээрэй.

Хийг багасгах арга

Гэдэсний дүүрэнг арилгах хамгийн гол арга нь хоол хүнсээ солих, агаар залгихгүй байх, эмийн бодисыг тогтоосон тунгаас хэтрүүлэн хэрэглэхгүй байх явдал. Хоол хүнсний бүтээгдхүүнийг солих хэрэгтэй. Хэрвээ та сүү сүүн бүтээгдхүүнийг хэрэглэхэд гэдэс дүүрч байвал эмчийн заавраар кальци, кальцийн бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй. Өөр арга нь гэдэс дүүрүүлж байгаа бүтээгдхүүнийг хорих. Та энэ бүтээгдхүүнээ 1-2 долоо хоног хэрэглэхэд гэдэс дүүрч байвал таны шалтгаан олдлоо гэсэн үг. Агаар бага залгих хэрэгтэй. Та хатуу чихэр хүлхэхгүй, бохийг удаан хугацаагаар зажлахгүй, хийжүүлсэн ундааг хэрэглэхгүй байх шаардлагатай. Ундаа ууж байхдаа хоосон залгихгүй байх. Тамхины утаатай хий агаар сорогдон ордог. Хэрвээ таны гэдэс дүүрээд байвал та эмийн сангуудад элбэг байдаг “Уголь активированный” гэдэг эмийг нэг удаа зургаан ширхэгээр өдөрт гурван удаа ууж болно.

Хэдийд эмнэлэгт хандах вэ?

Гэдэсний дүүрэнг арилахгүй, өвдөлттэй байвал эмчид очих хэрэгтэй. Дүүрэнгэ нь бөөлжилт, дотор муухай оргих, түгжрэл, шалтгаангүй жин хасагдах, өтгөн цустай гарахад эмчид очно. Их хэмжээгээр гэдсэнд хий хуримтлагдах нь ходоод, улаан хоолой ба ходоодны өвчин, дотор гэдэсний өвчлөлийн шинж тэмдэг байж болно. Гэдэсний хий нь таныг тав тухгүй, эмзэглэсэн байдалтай болгодог. Энэ нь таны хоол тэжээлийн бодисыг шингээж буй үйл явцын жирийн л шинж байдаг юм.

www.fact.mn


URL:

Нэр: Баагий Огноо: 21 November 2014

Баярлалааа

Нэр: Түвшин Огноо: 23 June 2016

Зөвөлгөө өгсөнд баяралла би хагалгаанд орсон юум л даа тэрнээс хойш өтгөн гарахгүй гэдэс дүүрээд сүүлдээ гэдэс цави хавиар их хөндүүр болоод халуураад байх юм яаж гэдэснийхээ хийг гадагшлуулж яамар эм уух вэ яамар эмчид хандах вэ? Хэлж өгч туслаач

Сэтгэгдэл бичих