Дээд шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр “Шударга ёс” эвсэл Засгаас гарах эсэхийг шийднэ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон   МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг  Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхэд хэлэлцсэний эцэст “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээснээр ялыг 2.6 жил болгон өөрчөөд байгаа.

Гэсэн хэдий ч “Шударга ёс” эвслийнхэн хэрэг хийгээгүй Н.Энхбаярт ял оноох ёсгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаа мэдэгдсэн. Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн 5 шүүгч сууж байгаад тасалсан. Хэргийг 5 шүүгч сууж байгаад тасалсан тохиолдол ховор байдаг. Дээд шүүхийн 9 шүүгчийн 5 нь буюу олонхи нэгэнт шийдвэрээ гаргасан учраас дахин хэлэлцэнэ гэдэг юу л бол.

Гэвч МАХН-ын дангаараа гаргасан шийдвэр бидэнд хамаагүй гэж мэдэгдэж байсан “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Батцэрэг Дээд шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг харж байгаад болно хэмээн эргэн хурган мэдэгдэв. Тэгэхээр Дээд шүүхийн 9 шүүгчийн шийдвэрээс хамаарч “Шударга ёс” эвсэл Засгийн газарт байх эсэх нь шийдэгдэх болоод байх шиг байна.

tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих