Төмөрлөгийн үйлдвэрийн ашиг хувь хүмүүсийн халаас уруу урсаад байгаа юм биш биз
Одоогоос долоон сарын өмнө манай сонины сурвалжлах баг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа асуудлыг хөндөж байсан билээ. Тэр үед үйлдвэрийн үйл ажиллагаа бараг л зогсчихсон байсан гэхэд хилсдэхгүй байв. Биднийг удирдлагуудтай нь уулзахаар хүлээх зуур ажилчдын маргаантай байдал илт байсан.
Тэр ч байтугай халагдах өргөдлөө барьчихсан иргэдтэй ч таарсан юм. Ажлаас халагдах шалтгаанаа тэд үйлдвэрийн удирдлага солигдсоноос болсон хэмээн тайлбарлаж байв. Учир нь гурван жилийн өмнө үйлдвэрийн даргаар Р.Эрдэнэцогт, ерөнхий менежерээр М.Сайннямбуу нар томилогдсоноос хойш үйлдвэр алдагдалд орж, ажилчид цалингаа бүрэн авч чадахгүй болсон гэж хэлж байсан юм.
Хэдийгээр мэргэжилтэн нь “Манай үйлдвэр 1300 гаруй ажилчинтай, гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа” гэж танилцуулсан ч үйлдвэрийн байр эл хуль, гарын арван хуруунд багтах ажилчид харагдаж байсан нь гайхшрал төрүүлж байв. Учрыг асуухад түүхий эдийн дутагдалд ороод хэд хоног иймэрхүү байгаа гэсэн.

Өнгөрсөн жилд гэхэд 20 тэрбумын ашигтай ажилласан тус үйлдвэр гэнэт уналтад орох шалтгааныг учир мэдэх хүмүүс “ашиг нь хувь хүний халаас руу урсаад байгаа юм биш биз” хэмээн хардаж байгаа аж. Ерөнхий прокурорын садан төрөл гэх менежер М.Сайннямбуу дэндүү дураараа, даргаа хүртэл дарамталдаг эрхэм гэдгийг үйлдвэрийн ажилчид хэлж байсан.
Тэд “Арга ч үгүй биз. М.Сайннямбуу менежер чинь улсын Ерөнхий прокурорын дүү юм гэсэн. Тэгээд л ийм давилуун байх” гэлцэж байсан нь үнэний ортой байж болох. Өмнө нь ажилчид хийснээрээ цалинжиж сард дунджаар 700-800 мянган төгрөгийн цалинтай байсан бол энэ жилээс нэмэгдэл цалин өгөхгүй байгаа нь олон хүнийг халагдахад хүргэсэн гэх.
Уг үйлдвэрт олон жил ажилласан хүмүүс “Цаашид удирдлагаа солихгүй бол манай үйлдвэр хүдэр боловсруулах нь байтугай зогсоход хүрнэ” гэж өгүүлж байсан юм. Ямартай ч нутгийн удирдлагууд үйлдвэрээ аврахын тулд зөвлөлдөх уулзалт, хурал зохион байгуулсан.
Манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний нөөцтэй атлаа төмөр хийцийн материалаа гадаадаас өндөр үнээр авсаар байгаа. Өмнөд хөрш төмрийн хүдэр, хаягдал төмрийг сүүлийн хоёрхон жилд зөөгөөд дууслаа. Үүнээс үүдэн үйлдвэр түүхий эдээр дутагдаж, үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болоод буй нь бодит үнэн. ДapxaнУул аймгийн төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 18 жилийн нүүр үзэж буй.
Анх уг үйлдвэрийг Дархан, Сэлэнгийн төмрийн гурван том ордыг түшиглэн байгуулсан ч Хүдэр сумын уурхайн дийлэнх гадаадынхны гарт орсон. Ийнхүү төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборын ажил эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа ч манайхныг үйлдвэрээ босгох гэсээр байтал хүдрийг нь зөөгөөд дуусах нь.
Төмрийн хүдэр чингэлэг чингэлгээрээ урд хөрш рүү урсаж байгаа нөхцөлд монголчууд ямар ч нөөцгүй, хоосон үйлдвэртэй үлдэхэд ойрхон байна. Иймээс төмрийн үйлдвэрийн ажлыг түргэвчлэх, гадаадынханд алдсан лицензээ буцааж авах, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.
Төслийн багийнхан дээрх үйлдвэрт хөрөнгө оруулахыг үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компаниудад уриалсаар байгаа. Төмөр хийцийн материалаа гадаадаас өндөр үнэтэй авч буй энэ байдлыг өөрчлөхийн тулд хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй аж.
”Хүнд үйлдвэр хөгжиж байж жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг. Хүнд үйлдвэрүүдийг барихад татвараас хөнгөлж, зөөж байгаа төмрийн хүдэрт ногдуулах татварыг нэмэх ёстой” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолж байгаа юм. Төмрийн хүдрийн цогцолбор үйлдвэр барих төсөлд нийт 120 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Энэ цогцолбор ашиглалтад орсноор 3000 хүн ажлын байртай болох агаад судалгаа, үндэслэл нь хэдийнэ бэлэн болсон. Одоо зөвхөн улстөрийн зоригтой шийдвэр гаргаж, түүхий эд гадагш гаргахыг бодлогоор зогсоон, хөрөнгө оруулагчдыг үйлдвэр рүү чиглүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж төслийн багийнхан үзэж байна.
Ийнхүү Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг яаралтай байгуулах талаар дээр дооргүй яриад эхэллээ. Үйлдвэр барихын зэрэгцээ төмрийн хүдрээ хойш, урагшаа дур зоргоороо зөөхийг нь хориглохгүй бол үйлдвэр баригдаад дуусахад түүхий эдийн нөөцгүй болох нь. Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум орчим тонн.
Баталгаажсан нь 600 гаруй сая. Үүний 450 сая орчим нь Дархан, Сэлэнгийн бүс нутаг дахь Урал-Сибирийн төмрийн хүдрийн их судлын төгсгөл аж. Тэр дундаа Төмөртэй, ХустУул, Баянгол, Төмөртолгойн бүлэг орд Сэлэнгэ аймгийн хоёр сумын нутагт бий.
Хоорондоо ердөө 30-40 километрийн зайд орших эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд цогцоор, нэгдсэн бодлоготойгоор ашиглаж чадвал Тавантолгой, Сайн шандын аж үйлдвэрийн цогцолбороос ч өмнө эдийн засгийн үр шимийг нь хүртэх бүрэн боломжтойг металлургийн салбарынхан ярьдаг юм билээ.
Гэтэл өнөөдрийн дүр зургийг харахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ордуудын лицензийг шил жүүлэн өгсөн нь их эрсдэл дагуулж байгаа юм. Зөв ашиглаж чадвал туйлын зөв шийдвэр ч хэрэв байдал буруугаар эргэвэл Монгол Улсад маш муу үр дагавар авчирна.
Жилдээ 100 мянган тонн хаягдал төмөр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрт металлургийн цогцолбор байгуулж, бүхэл бүтэн ордуудыг эзэмшүүл сэн нь тодорхой эрх мэдэлт нүү- дийн харалган үйлдэл хэмээн шүүмжлэл дагуулдаг юм билээ.
Манайд металлургийн том цогцолбор байгуулсан цагт төмрийн хүдрийн нөөцөө харийнханд тавиад туучихалг үй, аваад үлдэх боломж бий гэж үздэг. 2011-2016 онд хар төмөрлөгийг боловсруулах үйлд вэрийн цогцолбор байгуулах төслийг Засгийн газар баталсан. Харин энэ үйлдвэрээ Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор болон Дархан, Сэлэнгийн бүсэд барих шийдлээс өөр бодит ажил хийгдсэнгүй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL:






