Ахмадаа хүндлэх ёс
Ахмад настан өвөг дээдсийг хүндлэх монгол ёс үес үед уламжлагдан төлөвшсөн нандин сайхан соёл юм. Хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлдэг уламжлалын дотор ахмадыг хүндлэн, тэдний дууриалалаар нь хүмүүжүүлэх ёс гол байрыг эзэлнэ. Өөрөөр хэлбэл ардын сурган хүмүүжүүлэх зүйн нэг гол зарчим бол хүүхэд залуучуудыг ахмад үеээ хүндэтгэн, үг сургаалыг сүслэн дагахад анхаардагт оршно.Ахмад үе бол амьдарлын туршлага, таньж мэдсэн зүйлээр илүү байдаг.
Ер нь хүмүүжлийн нэг гол зорилго бол өмнөх үеийнхээ хуримтлуулсан мэдлэгийн сан,амьдарлын туршлага, зан заншил, ёс суртхууны шилдэг зүйлсийг хүүхэд залуучууд өвлөн авхад чиглүүлдэгтэй уялдан ийм зарчим бий болжээ.Иймд хүүхэд залууст “хүн ахтай дээл захтай” гэдгийг ойлгуулан “настан олонтой газар нарны туяа тусна” гэж итгүүлж “ахмадын сургаал алт, буурлын үг буян” байдаг учир болсноос ам хүр, буурлаас үг сонс гэж сурган “ах нь хэлж дүү нь сонсдог” гэсэн зарчмыг амьдарлын бичэгдээгүй хууль болгон баримталж ирсэн билээ.Манай ард түмэн ийнхүү сураган хүмүүжүүлэх зарчмаа оновчтой цөөн үгэнд гүн утга шингээн, зүйр цэцэн үгийн хэлбрээр хүн бүхний ой тойнд ортол ухамсарлуулан цээжлүүлж байжээ.Ахмадыг хүндлэх зарчим нь нэгд:насаар ахмадынх нь хувьд, хоёрт:амьдарлын мэдлэг туршлагаар илүү байдгийнх нь учир онцолсон болхоос дүүгээ бүү хүндэл гэсэн үг биш юм.
“Ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэсэн үгнээс энэ нь тодорхой харагдаж байна.Ер нь ардын уламжлалт ёсоор бол хүн бүрт үүргийг нь эхэлж ухамсарлуулаад дараа нь эрхийг мэдүүдлдэг байжээ. Өөрөөр хэлбэл ахмад үеийнхэнд нь бага балчир үеэ асран хүмүүжүүлэх үүргийг нь хүүхэд залууст бол ахмад үеэ хүндлэн туслах үүргийг нь юуны өмнө ойлгуулдаг байв.Мөн хүн бүр үүргээ урьтал болгон биелүүдэг ньнөгөөгийнхөө эрхийг хүндэтгэсэн хэрэг юм.Гэтэл эдүгээ үед зарим хүүхэд,залуус тийм эрхтэй гэдгээ л урьтал бологсноос бус,үүргээ огтхонч ухамсарладаггүй нь зохисгүй юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Амжилт олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргээрэй