Сонгогчдын итгэлээр тоглогч…
Ийм нэгэн жишээг хэлье. Та брэндийн дэлгүүрээс очоод нэлээдгүй өндөр үнээр брэнд бараа худалдаад авлаа гэж бодьё. Гэтэл тэр бараа чинь Нарантуул зах дээр хаа сайгүй хямдхан байдаг хулхи бараа байвал яах вэ? Ямар ч байсан та эхлээд дэлгүүр орж зарга хийх байх. Гол та тухайн дэлгүүрт брэнд бараа зардаг гэдэгт эргэлзэлгүй итгэж сонголтоо хийсэн. Гэтэл таны сонгосон барааг зарсан дэлгүүр тиймээ бид Нарантуултай адил бараа зардаг гэвэл яах вэ?
Уг нь та тухайн бараанд биш, брэнд гэх дэлгүүрт итгэсэн. Одоо дахиж та хэзээ ч тэр дэлгүүрээр үйлчлүүлэхгүй нь тодорхой.
Бас нэг ийм жишээ байна. Нэгэн компанийн нэр дээрийн өмнөөс барилдан, тухайн компанаас амьдрах орон сууц, бэлтгэл хийх боломж, хүч тамирын төхөөрөмж зэргийг 100% гаргуулан барилддаж байсан аймгийн цолтой бөх улсад барилдан улсын начин цолд хүрэнгүүтээ өөрийг нь өдий болтол дэмжиж ирсэн, цолавахад тус хүргэсэн өнөөх өмнөх компаниасаа татгалзаж, өөр шинэ компанийн нэрийн өмнөөс барилдвал яах вэ?
Жудаггүй эр байна гэж хэн хүн хэлэх байх даа.
Яг үүнтэй адилхан явдал сүүлийн хэд хоног улс төрд өрнөөд байна. Д.Арвин гэж УИХ-ын гишүүн байх, тэрээр зун болсон УИХ-ын сонгуулиар МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд орж 28 хувийн босго давж чадаагүйн улмаас мөн л МАН-ын нэрийн өмнөөс орон нутгийн сонгуультай хамт болсон УИХ-ын дахин сонгуульд оролцон УИХ-ын гишүүн болжээ.
Гишүүн болсныхоо дараа долоо хоног ч хүрэхгүй хугацаанд өөрийг нь УИХ-ын гишүүн болгосон МАН-аас гарч АН-ын гишүүн болж байгаа гэнэ. Тэр хүн өөрийгөө бодож ийм шийдвэр гаргасан байж болно. Гэхдээ түүнийг гэсэн Баянзүрх, Налайх дүүргийн МАН-ын анхан шатны байгууллагийн олон арван ажилчид, МАН-ын зуу зуун гишүүд дэмжигчид, түүнд итгэл хүлээлгэсэн мянган мянган сонсогчдыг басамжилсан үйлдэл боллоо. Дэмжигчид, сонсгогчид лав АН-ын Д.Арвин гишүүнийг сонгоогүй байлтай. Тэрээр хэлсэн үгэндээ: “Би намаа ядарсан биш задарсан үед нь явж байна” гээд, улс төрийн баруун, зүүний үзэл баримтлалаа ялгахгүй баахан юм ярьжээ.
Д.Арвин гишүүний хувьд бол МАН, УИХ-д цөөнх байгаа нь, мөн бүлэггүй байгаа нь ядарсан биш, задарсан үе юм байна л даа. Хэл хальтарна хальтарна гэхэд ингэж хамаагүй хальтарч болох уу?
Баянзүрх, Налайх дүүргийн олон сонгогчид Д.Арвин гишүүнийг гишүүнээсээ татгалзах ёстой гэсэн бодолтой байгаагаа уламжилж байна. МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд орж ялалт байгуулчихаад өрсөлдөгч АН-д элсэнэ гэдэг ариун явдал байж чадах уу Д.Арвин гишүүн ээ гэж тэд асууж байна. Таны хувьд энэ үйл явдад зүгээр байдаг л хэрэг гэж ойгож байгаа бол иргэд сонгогчид эл үйлдлийг тань урвалт, шарвалт, албан тушаалын горьдолт гэж нэрлэж байна.
Ер нь тэгээд энэ мэт жудаггүй үйлдлийг хуулиар хаах юм уу, тухайн гишүүний нэрийг эгүүлэн татдаг болох нь зүйтэй. Тэгэхгүй бол иргэд сонгогчдын итгэл найдвар талаар болж байгааг бид анзаарах ёстой.
Д.Арвин гэдэг хүний гаргасан энэ үйлдэл түүний улс төрийн карерийг нэгмөсөн дуусгасан хэрэг боллоо гэдгээ мань хүн өөрөө анзаарч байгаа болов уу сонирхолтой байгаа юм. Улс төрийг томчуудын тоглоом гэдэг, гэхдээ ингэж иргэд сонгогчдын итгэлээр тоглогчид хожил ирдэггүй гэдэг.
Газар газрын тэнэгүүд ганц ганцаараа байхад, Хэнтийд гурван тэнэг байх юм гэж хэдэн жилийн өмнө бичигдсэн нэгэн нийтлэлийг саначихлаа байна.
Ц.Мөнхбаатар.Ugluu.mn
URL:













