Малын хулгайтай хамтран тэмцэхээр болжээ
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газраас Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нийслэлийн Налайх дүүрэгт зохион байгуулсан байна.
Тус зөвлөгөөнд Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Багануур, Налайх, Багахангай, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид болон иргэд, малчдын төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ жил мал хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 1250 бүртгэгдсэн байна.
Мал хулгайлах гэмт хэрэг 27 хувиар өссөн гэсэн тоо баримт гарсан байна. Хөдөө, орон нутагт үйлдэгдэж буй мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэлийг малчид болон цагдаагийн албан хаагчдад өгсөн байна.
Мэдээлэлтэй холбогдуулан хэсгийн төлөөлөгч, иргэд, малчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллуулах талаар харилцан санал, туршлагаа солилцож, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг гарган ажиллахаар болжээ.
Э.Баясгалан

URL:













