“Офицер-3, 4 дүгээр хороолол” чиглэлийн троллейбус зам дээр шатжээ

Өнөөдөр 10:30 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу 13 дугаар хорооллын автозам дээр троллейбус шатсан байна.

Гал унтраахаар “Аврах, гал унтраах 10 дугаар анги”-ийн нэгдүгээр тасгийнхан ирэхэд “Офицер-3, 4 дүгээр хороолол” чиглэлд  явдаг троллейбус шатаж байсан бөгөөд галыг нэг тонн усаар унтраажээ.

Тиймээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, автомашинаа зориулалтын бус аргаар /гал түлэх, халуун нурам тавих, бамбардах/ халаах оролдлого хийхгүй байх, цахилгаан холболтыг тогтмол шалгаж галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих