Хятад: Японы цөмийн бөмбөгийн туршилт газар хөдлөлтийн шалтгаан болсон
Хятадын хэвлэл мэдээллүүд шуугиант мэдээллийг нийтэлжээ. Тэдний мэдээлснээр 3 дугаар сарын 11-ний газар хөдлөлт амжилтгүй болсон цөмийн бөмбөгийн туршилтын үр дагавар гэнэ. “Фукушима-1”-д болсон осол нь радиацийн үүсэл гарлыг нуух найруулга гэж бичжээ. Хятадын хэвлэл Японы саяхны “Хятадад цөмийн цохилт өгөхийг үгүйсгэхгүй” гэсэн мэдэгдэлийг үүний баталгаа гэж үзэж байна. Сэтгүүлчид газар хөдлөлт болохоос хоёр хоногийн өмнө Номхон далайд хачирхалтай “түлхэлт” болсон нь цөмийн бөмбөгийн туршилт гэж ярьжээ. Япон улс өнөөдрийн хувьд цөмийн бөмбөггүй. Гэхдээ Америкийн зөвшөөрөлтэйгээр цөмийн бөмбөгтэй болох боломжтой гэж Хятадын шинжээчид үзжээ. Хятадын сэтгүүчид таамаглалаа батлахын тулд газар хөдлөлтийн дараа Номхон далайд үүссэн аварга том эргүүлгийн зургийг нийтэлсэн байна. Шинжээчид үүнийг цөмийн дэлбэрэлтээс үүссэн хэмээн үзэж байгаа ажээ.
NUUTS.mn
URL:













