Их монгол улсын эдийн засаг

Эзэн богд Чингис хаан болон (түүнийг залгамжлагчдын үед Араб, Перс, Хятад гүрнийг дарж, Европ, Орос, Монголын Их гүрэн өрнө дорныг холбож, эртний торгоны замыг сэргээн олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, “Их засаг” хуулиар хатуу сахиулж байсан нь эдийн засгийг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг нь болж байсан гэдэг. Чингис хаан нүүдлийн мал аж ахуйг мянгатын харьяалалд оруулан малын тоо толгойг түргэн олшруулах, ялангуяа адууны засаглал тогтоож, дотоод хэрэгцээ аж ахуйн ач холбогдлоороо төдийгүй стратегийн шинж чанартай байсан тул адууг улсын мэдэлд авч байсан байна. Их хааны улс төр, эдийн засгийн бодлого нь 1000 лан алтаар алба барьж байсан бөгөөд Алтан улсын хараанаас бүрэн гарч, улмаар умард Хятадыг нөлөөндөө оруулах зорилт тавьж байсан гэдэг.

Иймд Чингис хаан төрөө төвхнүүлээд зогсохгүй улс тусгаар оршихын үндэс эдийн засгииг онцгой анхаарч байсан юм. Тэр үед Монголын мал сүргийн өсөлт хөгжлийн жинхэнэ оргил үе нь байсан бөгөөд бод малыг Хятад, Тангад, Солонгос, Дундад Ази, Араб дахины үүлдрийн малтай үржилд оруулж, монгол үүлдрийн малын удмын санг баяжуулж, өнөөдрийн монголын 5 хошуу мал бүрэлдэн тогтох чухал үе шат болсон юм. Харин Өгөдэй хааны гааль, гувчуурын бодлого н ь улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онц чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын тухай хууль гаргаж, мал гаалийн татвараас авах гувчуурын хэмжээ журмыг тогтоож, адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой тутмаас нэгийг татварлан авч байжээ. Харин 1236 онд Өгөдэй хааны зарлигаар цаасан мөнгө үйлдвэрлэсэн нь дэлхийд анхных байсан гэдэг. Тэр үед монголын морин өртөөний бүтэц, зохион байгуулалт, найдвартай байдал зэрэг нь бүх дэлхий дахины анхаарлыг татаж байв. Монголчуудын хэрэглээ нь малын ашиг шим, ангийн бүтээгдэхүүнийг боловсруулж ашиглах явдлаар үндсэндээ хангагдаж байсан гэдэг.
Тэр үед Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан тэр үеийг ихэвчлэн дайн байлдааны аргаар шийдвэрлэж байлаа. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжпэг үзүүлэх бодлого явуулж байсан нь өөрсдийн эдийн засагтаа анхаарч байсны нэг илрэл юм. Мөн өнчин, ядуусыгтэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг авч байжээ.

Бэлтгэсэн: Ш. Хүрэлбаатар

 


URL:

Сэтгэгдэл бичих