Хөөрхий Ленинг хэдээр үнэлэв
Монголчуудад тахин шүтэгдэж, дараа нь ад үзэгдэж, эцэст нь “Хог, новш”-доо хүрээд байгаа В.И. Лениний хөшөөг саяхан улаан дээсээр оосорлож, сүр дуулиантай буулгасан. Дэлхийн хувьсгалч удирдагчийн нэг В.И. Лениний хөшөө 16-р хороонд аж ахуйн хашаанд шороонд дарагдаад хэвтэж байгаа гэнэ. Энэ хөшөөг хөшөөг дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд “Хөрөнгийн үнэлгээний төв” компанийнхан Лениний хөшөөг 55 сая төгрөгөөр үнэлэх саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлжээ.
shudarga.mn
URL:








