Улсын Нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэл банкнаас 9,8 тэрбум төгрөг залилалж, иргэдэд 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байна
Хэдэн жил сунжирч, хэрэг нь нэг тийш шийдэгдэлгүй өнөөдөртэй золгож байгаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, Л.Алтангэрэл нартай холбоотой хэрэг саяхан шүүхэд шилжсэн сурагтай.
Гэвч эдгээр нөхөд улсын хөрөнгөөр гараа угаагаад зогссонгүй банк луйвардаж, иргэдийг залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт дахиад л холбогдож эхэллээ.
Эхнэртэйгээ нийлж төрийн хөрөнгө завшсан Л.Алтангэрэл “Монгол шуудан” банкнаас 9,8 тэрбумын зээл авчээ
Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэл, П.Даш нарын ажлыг Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн хороо хамтарч шалгалгаад 15 тэрбум 553.4 сая төгрөгийг шамшигдуулсан болохыг нь илрүүлж байлаа. Хууль зөрчин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, нөөцийн салбаруудын бланс салгасан, 2005-2007 онд Засгийн газрын тогтоосон бүтцийн дагуу аж ахуйн тооцоон дээр ажиллах ёстой улсын нөөцийн салбаруудыг төсөвт шилжүүлж, санхүүжүүлсэн. 2006 онд 2130 сая төгрөгөөр төсөв хэтрүүлсэн, 113,5 сая төгрөгийг төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалтад, 308.6 сая төгрөгийг тендергүй, төсөвт тусгагдаагүй, эх үүсвэргүйгээр хийсэн. 486.5 сая төгрөгийн барилгын засварын зардлаас 177.8 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан.
2005 онд 235.6 сая, 2006 онд 278.8 сая, 2007 онд 275 сая төгрөгийн хөрөнгийг хууль зөрчин худалдан авч үндсэн хөрөнгөө болгосон. “Хаммер” маркийн автомашины үнийн зөрүү гэж 13.3 сая төгрөгийг хувьдаа завшсан. 24.5 сая төгрөгийг хууль зөрчин түрээсийн гэрээгээр “Соната-2″ нэг, “Аксент маркийн автомашин дөрвийг худалдсан. Л.Гэрэлсүрэнгийн нэрээр 51.4 сая төгрөгийг алдангиар барилга капиталжуулсан, 8.5 сая Р.Дадам, 1034.9 сая төгрөгийн хөрөнгийг Ш.Баяраагийн нэр дээр байгууллагын чиг үүрэгт хамааралгүй үндсэн хөрөнгийн дансанд бүртгүүлсэн. Мөн Д.Оюунтунгалагтай хамтран 2005 онд 238.4 сая, 2006 онд 474.8 сая, 2007 оны хоёрдугаар улиралд 204.1 сая төгрөгийг салбарууд болон блансаар гаргаж, их хэмжээний хөрөнгө авлага, өр төлбөрийн зөрүү гаргаж хувьдаа ашигласан. Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран нөөцийн бараанаас хууль бусаар, зах зээлийн ханшаас хэт багаар борлуулсан радиаторийй үнийн зөрүү 53.9 сая төгрөг. 14.1 сая төгрөгийг ямар нэг йх үүсвэргүйгээр засвар хийж, буцааж устгасан. Түүнчлэн Л.Алтангэрэлтэй хамтран “АОЖаргалант” ХХК-тай байгуулсан гэрээнээс Онцгой байдлын ерөнхий газар 58.5 сая төгрөгөөр хохирч, тус компаниас 152.2 сая төгрөгийн авлагатай үлдсэн. Салбарын дарга, инженер, нягтлан бодогч нарын холбогдолтой Дарханы Улсын нөөцийн сангаас алдагдсан, солигдсон улаанбуудайн үрийн хохирол 12.1 сая, төлбөр 1.2 сая төгрөг. Энэ хэрэгт одоогоор ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд төрийн өмчийн хорооны 2007 оны … дугаар тогтоолын хавсралтад хууль хяналтын байгууллагад шилжүүлэн холбогдсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх гэсэн байлаа. Мөн салбарын дарга, нягтлан бодогч нарын Баруунхараагийн ШНС-аас хууль зөрчин худалдсан 20 ширхэг шатахууны савны үнэ болох 21 сая төгрөгийн зөрүүг нөхөн төлүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэрбээр мөн Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран “Алтай таван богд хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлэгдсэн улаанбуудайн үнийн илүү төлөлтөд 81.8 сая төгрөгийг “алдаж”. Харин уг компаниас 199.3 сая төгрөгийн авлагатай байсан нь уг шалгалтаар илэрсэн байна. Тиймээс уг хэргийг хуулийн дагуу арга хэмжээ авч, холбогдох байгууллагад нь шилжүүлэхээр тогтсон байна. Харин Л.Алтангэрэлийн “Архитектур” нэгдэлд барилгын зураг төслийн ажил хийж гүйцэтгэхэд олгосон 800 мянган төгрөгийг буцаан нэхэмжлэхээр болсон билээ.
Түүнчлэн тус шалгалтаар ажлын хэсэг томилон эд хөрөнгийн тооллого, эд хариуцагчдын тайланг үндэслэн хөрөнгийн зөрүүг салбар бүрээр гаргаж, тайлагнахыг шаардсан байдаг. Үүнд, “НИК” хариуцлагатай компаниас хүлээн авсан хөрөнгийн дутагдалд П.Батаахүүгийн нэр дээр 444.1 сая төгрөгийн шатахуун, салбарын нягтлан бодогчид 156 сая төгрөгийн эд хөрөнгийг шамшигдуулсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр хийгдсэн барилгын засварын зардлыг тээврийн хэсэг дээр давхар бичилт хийж 40.2 сая төгрөгийг салбарын дарга, нягтлан бодогч нартайгаа хуйвалдаад завшчихсныг нь тогтоож байлаа. Эдгээр баримтууд дотроос хамгийн ноцтой нь Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэл “АОЖаргалант” нэртэй компани байгуулж, захирлаар нь эхнэрийгээ томилчихоод, эхнэртэйгээ гэрээ хийн нөөцийн шатахуунаар бизнес хийж, дундаас ашиг унагааж байсан. Түүний эхнэрийг Оюунчимэг гэдэг. “АОЖаргалант” гэдэг энэ нэр Хлтангэрэл, Оюунчимэг хоёр жаргалтай гэсэн товчилсон нэр бололтой. Улсын нөөцийн хөрөнгийг эхнэртэйгээ нийлж шамшигдуулсан Л.Алтангэрэл нөөцийн газрын дарга байхдаа хувийн компаниа хөл дээр нь босгож, өөрийнхөө бизнест яггүй анхаарч байсан нь өнөөдөр ил болчихоод байна. Тэрээр “Монгол шуудан банкнаас “АОЖаргалант” ХХК, “Өндөр хаан-Оргил” ХХК-ны нэр дээр 9,8 тэрбум төгрөг зээлж авчээ. Нөөцийн газрын дарга энэ мөнгөөрөө Баянзүрх дүүрэгт 680 айлын “Happy” орон сууцны хотхон бариж байсан байх юм. Энэхүү орон сууцныхаа байшинд Улсын нөөцийн агуулахаас шөнө дунд очиж хулгайлсан эд зүйлсээ ашиглаж байсан бололтой. Гэвч тэрээр банк мөнгөө нэхэхэд өгч чадахгүй хэмээн гүрийж эхэлжээ.
Банк луйвардсан залилагч
Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар эрүүгийн хэрэгт татагдаж, ял сонсох нь тодорхой болж. Түүнд их хэмжээний зээл өгсөн банкны ажилчид сандарч эхэлсэн үеийг Л.Алтангэрэл тун овжин ашигласан байх юм. Тэрээр Баянзүрх дүүрэгт дутуу барьж орхисон байшингаа банкыханд шахаж, бас болоогүй нилээд хэмжээний эд зүйл буцааж авахаар гэрээ хийчихэж. Үнэндээ банкны өр барагдуулагч нар улсын хөрөнгө идээд шоронд явах гэж байгаа Нөөцийн экс даргаас жаахан ч гэсэн зүйл салгаж авах гэж л хичээсэн хэрэг.
300 сая төгрөгөө залилуулсан иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна
Л.Алтангэрэлийн дутуу барьсан барилга банкны мэдэлд шилжсний дараахан баахан захиалагч нар зартай луйварчинд луйвардуулснаа мэдсэн гэнэ. Тэрээр Баянзүрх дүүрэгт 680 айлын “Happy” орон сууцны хотхон барина хэмээн 19 хүнээс 300 орчим сая төгрөг урьдчилаад авчихсан байж. 2008 оны наймдугаар сард Улсын нєєцийн газрын дарга асан Л.Алтангэрэл захиралтай “АО Жаргалант” ХХК-ийн БЗД-ийн тавдугаар хороонд байрлах “Happy” хотхонд 18 иргэн орон сууцны захиалга єгсєн байна. Тэр vед орон сууцны захиалга авч байхдаа уг компани 2009 оны дєрєвдvгээр улиралд ашиглалтад орно хэмээн иргэдээс урьдчилгаа 200 сая тєгрєг авсан байна. Гэтэл 2010 зургаадугаар сар нь болсон ч барилга ашиглалтад ороогvй болохоор иргэд урьдчилгаа мєнгєє авья гэтэл “АО Жаргалант” ХХК-ийн захирал Л.Алтангэрэлд ханджээ. Өнөөдөр тэрээр “Манай төслийг банк авчихсан ш дээ. Та нар банктайгаа л учраа ол” хэмээн тас гүрийж эхлжээ. Гэтэл банк өнөөх дутуу барьсан байрыг нь зарах гээд ч зарж чаддаггүй, барих гээд ч барьж дийлэхгүй сууж байна.
Банкны ажилчид энэ маргаантай зээлийн талаар “Эдгээр хvмvvстэй манай Хуулийн хэлтсийн захирал Ш.Энхтєр уулзаад асуудлыг шийдвэрлэсэн ”АО Жаргалант” ХХК нь Монгол шуудан банкинд 9.7 тэрбум тєгрєгийн єртэй байсан. Хадгаламж банкны хувь нийлvvлэгчдийн хурал Монгол шуудан банк, Хадгаламж банктай нэгдэх гэрээний дагуу Монгол шуудан банкны зарим актив, пассив хєрєнгє тэдгээрийг шаардах эрхийг шилжvvлэн авсан бєгєєд vvнд нь “АО Жаргалант” ХХК-ийн Монгол шуудан банкинд тєлєх 9.7 тэрбум тєгрєг багтаж байсан. Энэ дотор Нарру хотхоны дуусаагvй барилга багтсан аж. Эдгээрийг аваад зээлийн хєрєнгєєр санхvvжсэн тєсєл, обьектыг зээлийн тєлбєрт тооцон шилжvvлэх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Д.Наранцэцэг болон бусад нэхэмжлэгчийн орон сууц захиалсан тєлбєрийг хариуцах vvрэг хvлээгээгvй тул банк хариуцахгvй. Энэ хvмvvс анх захиалгын мєнгєє єгсєн Алтангэрэлтэйгээ л учраа олох хэрэгтэй”гэж ярьж байна.
Ямартай ч улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Л.Алтангэрэл өнөөдөр залилан, луйварын хэрэгт дахиад л холбогдож эхэллээ. Төрийн өндөр алба хашиж явсан энэ этгээд төрийн нэр барьж луйвар хийн, төрийн хөрөнгөөр гараа угааж, эцэст нь банкны итгэл эвдэж, жирийн иргэдийг хохироож байна.
URL:





