В. Путин амлалтаа биелүүлж байна
Оросын батлан хамгаалахын яам 1-р сарын 3-нд тайлан гаргаж тэмдэглэхдээ, Оросын тэнгисийн цэрэг ирэх 3 жилд шинэ загварын 50 гаруй хөлөг онгоцтой болно, үүнд стратегийн чанартай цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц болон дайны тусламжийн онцгой хөлөг онгоц зэрэг багтаж байна гэв.
Энэ бол Владимир Путин 2012 оны эхээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр хийсэн амлалтаа биелүүлж байгаа хэрэг гэж гаднынхан үзэцгээж байна. Тухайн үед, В. Путин Оросын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр засаглалыг явуулах мөрийн хөтөлбөрийн шинжтэй олон өгүүллүүдийг нийтлүүлсний нэгд нь ирэх 10 жил дэх Оросын цэрэг ангийн бүтээн байгуулалтыг тусгайлан хөндөж бичсэн байдаг. Тус өгүүлэлд тэмдэглэхдээ, ирэх 10 жилийн хугацаанд, Оросын тэнгисийн цэрэг, ялангуяа Номхон Далайн флот болон умард тэнгисийн флотыг голчлон хөгжүүлж, Оросын тэнгисийн цэрэг нгийг 100 шахам шинэ хөлөг онгоцтой болгох тухай В. Путин амласан байдаг. Тэрээр ерөнхийлөгч болсны дараа холбогдох салбаруудаар бодит төлөвлөгөө гаргуулан ажиллуулж, 2020 оноос өмнө 659 тэрбум ам. доллар зарцуулан цэргийн зэвсэг тоноглол худалдаж авахаар тооцоолоод байна.
\Д.Х\ china radio
URL:













