Ж.Биберийн машиныг хөөсөн папарацичин амиа алджээ

Поп дуучин Жастин Биберийн цагаан өнгийн “Ferrari” машины зургийг авахаар оролдсон папараци гэрэл зурагчин амиа

алдсан тухай “Billboard” сэтгүүл мэдээлэв. Крис Гуэрра хэмээх энэхүү зурагчинг өөр урсгалд явж байсан машин мөргөж, хүнд гэмтээсэн бөгөөд тэрбээр Рональд Рейгений нэрэмжит төв эмнэлэгт ирээд нас барсан байна.

Хэрэг гарах үед тухайн машиныг Ж.Биберийн сайн найз, реппер Лил Твист унаж явсан бөгөөд Канадын залуу дуучин уг машинд байгаагүй гэдгийг гэрчүүд баталж буй аж. Энэ хэргийн улмаас Ж.Бибер олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ “Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэрэл зурагчны гэр бүл, ойр дотнын хүмүүсийн өмнөөс харамсаж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих