“МИАТ” компаний удирдлагуудадын дунд хариуцлаггүй байдал, “хулгай , зэлгий” хавтгайрсан”

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд,  УИХ-ын дэд дарга Г.Батхүү , ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Танаа Хүсэлт гаргах нь

МИАТ Компаний одоогийн удирдлагууд Монгол улсын болон олон улсын иргэний нисэхийн хууль дүрэм, стандартыг удаа дараа ноцтойгоор зөрчиж, нислэгийн аюулгүй байдлын тогтолцоог алдагдуулж, зорчигчийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй, аюултай байдал үүсэж байгаад бид санаа зовнин Та бүхэнд хандаж байна. МИАТ компаний удирдлагын зүй бус үйлдэл даамжирсаар 2011 оны 3 сарын 31 – ний өдөр өорсдийн хувийн явцуу эрх ашигтаа нийцүүлэн, Монгол улсын болон Европын холбооны улсын Иргэний нисэхиин хууль, дүрмийг мөрдөн ажиллах зарчимч шаардлагыг ажил үүргийн хуваарийн дагуу дээд удирдлагууддаа удаа дараа тавьсан 3 хэлтсийн даргаа үндэслэлгүйгээр ажлаас халж, үндэсний мэргэжсэн боловсон хүчнээ үгүйсгэсэн хууль бус шийдвэр гаргалаа.

Дээрхи гурван ажилтныг үнэн хэрэгтээ дараахь үндсэн шалтгаанаар ажлаас халсан болно. Үүнд:

• МИАТ компаний одоогийн удирдлагын түрээслэн авах гэж улайран хөөцөлдөж буй Боинг В767 онгоцны урьдчилсан техникийн үзлэгийн тайланд энэ онгоц нь одоо нислэгт бэлэн байгаа Аэробус АЗ10 онгоцноос техникийн байдлын хувьд хол дутуу, эдийн засгийн үр ашиггүй байгааг шударгаар гарган тавьж, нислэгт тэнцэх чадварын шаардлага хангасан, зардал багатай, өөрийн эзэмшлийн Аэробус А310 онгоцыг нислэгт гаргах нь МИАТ компаний эрх ашигт нийцнэ гэж дүгнэлт гаргасан.

• Монгол улсын болон олон улсын иргэний нисэхийн дүрэм стандартыг удаа дараа зөрчиж, үүний улмаас агаарын хөлөгт техник үйлчилгээ гүйцэтгэх эрхийн гэрчилгээг хураалгах мөн түрээсийн гэрээнд заасны дагуу агаарын хөлгийг түрээслүүлэгч эзэд агаарын хөлгөө буцаан татаж болзошгүй тухай бодит байдлыг ажил үүргийн хуваарийн дагуу ил гаргаж анхааруулсны төлөө арга хэмжээ авагдлаа.

МИАТ Компанид ажлын эрүүл орчин нөхцөл алдагдсаны улмаас манай байгууллагын чадварлаг боловсон хүчин болох нэг хэлтсийн дарга болон хяналтын ахлах байцаагч нар энэ оны хоёрдугаар сард өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Мөн өнөөдрийн байдлаар хоёр хэлтсийн дарга болон хоёр ахлах инженер ийм эрүүл бус орчинд одоогийн удирдлагуудтай хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдэж, дүрмийн хүрээнд хэвийн ажиллах орчинг бүрдүүлж өгөхийг хүсэж байна.

Одоогийн МИАТ Компаний удирдлагууд нь өөр агаарын тээврийн компанид давхар ажиллаж, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь нэгэнт нууц биш болсон билээ.
Иймд Та бүхэн бидний хүсэлтийг хүлээн авч МИАТ компаний эрх ашгийг хамгаалан, үүссэн ноцтой байдалд дүгнэлт хийж, ёс зүйгүй удирдлагуудыг яаралтай сольж, компанийг эрүүлжүүлж өгнө үү.

Төр засгийн зүгээс Эх орон, Ард түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн дээдэлж МИАТ компанид үүссэн ноцтой байдлыг даамжруулалгүй, ухаалгаар дүгнэж, МИАТ Компанийг эрүүлжүүлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ гэдэгт бид гүнээ найдаж байна.

Нисэхийн Инженер Техникийн ажилчид:

Б. Баяр
Ц. Амгаабазар
Ж. Чулуунжав
П. Ням-Очир
Б. Төмөрчөдөр
Ц. Болдбаатар
С. Пүрэвсүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих