“Шударга Ёс” эвсэл ажлын хэсэг байгуулав

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдаж зургаан асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, улсын болон төсвийн хөрөнгөөр 2016 он хүртэл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад бүлгийн зүгээс ямар санал оруулах талаар хэлэлцсэн байна.

Өөрөөр хэлбэл, тойргоос сонгогдсон гишүүд нь дунд хугацаанд хийх хөрөнгө оруулалтын жагсаалтыг санал болгохоор болсон бол намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь улсын хэмжээнд хийгдэхгүй байгаа бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлэх нь зөв гэж үзсэн тул энэхүү саналаа тус газар хүргүүлэхээр болжээ.

Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гишүүдийн саналыг авч эхэлсэн байна. УИХ-аар энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна.

Тухайлбал, Хилийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт, Газрын тухай багц хуулийн төсөл дээр тус бүлэг Ц.Цолмон гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан гэдгийг бүлгийн дарга мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих