Хятад улс өөрийн онцлогтой социализмыг баримталж байгааг Ши Зиньпин нотлов
ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын ТХ-ны цэргийн зөвлөлийн дарга Ши Зиньпин хятадын онцлогтой социализмыг хамгаалан, хөгжүүлэх хүч чармайлтаа эрчимжүүлэхийг өнгөрсөн бямба гаригт уриалав.
Саяхан ХКН-ын 18 дугар их хурлаас сонгогдсон ХКН-ын ТХ-ны шинэ гишүүд, орлогч гишүүдийн семинарын нээлт дээр тэр үг хэлжээ.
Хятадын онцлогтой социализмыг хамгаалан, хөгжүүлэх талаар хүч чармайлтаа эрчимжүүлэхийг Ши Зиньпин уриалаад, “ямар зам сонгох тухай асуудал нь намын цаашдын амьдралыг тодорхойлж байна”, энэ нь намын амжилт, алдаанд нөлөөлөх нэн чухал асуудал мөн гэж онцлон тэмдэглэсэн байна.
ХКН-ын гишүүд энэ замаар “урагшилж, зорригтой туршилт хийх ёстой” гэж тэр мэдэгджээ. ХКН-ын гишүүд шинэтгэл, илт тод байдлыг гүнзгийрүүлж, шинэлэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэж Ши Зиньпин дурдсан байна.
Хятадын удирдагч Дэн Сяопин хятадын онцлогтой социализм байгуулах үзэл баримтлалыг 31 жилийн өмнө дэвшүүлсэн юм.
“Хятадын онцлогтой социализм нь дунд зэргийн амьжиргаатай нийгмийг бүх талаар байгуулж дуусгаж, социалист шинэчлэлийг урагш ахиулахад замнах ёстой цорын ганц зам болж байна” гэж Ши Зиньпин онцлон тэмдэглэжээ.
URL:













