Кофе ямар ач тустай вэ?
Бид кофег таргалуулдаг, зүрхэнд муу гэхчилэн муу талыг нь л яриад байдаг. Гэхдээ кофенд сайн тал ч бас бий шүү дээ.
Ингээд та бүхэндээ кофены ач тусын талаар хүргэе.
- Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
- Магнигаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Тиймээс кофе ууж байвал дутагдаж буй магнигаа нөхөх боломжтой.
- Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
- Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 аяга хар кофе ууж байвал таны хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
- Тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байна.
- Сэтгэлээс унах байдлыг багасгадаг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар кофе уудаг байсан хүүхдүүд том болоод сэтгэлээр унах түвшин нь харьцангуй бага байсан гэнэ.
- Паркинсоны өвчнөөр өвчлөхөөс боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80% бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ.
- Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг.
- Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофены агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.
- Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.
Б.Бадамаа
www.emegteichuud.mn
URL:




