Эрх баригчид галаар бүү наадаасай

Монголчууд үг хэлэх эрхээ эдлээд 20 гаруй жил боллоо. Үг хэлнэ гэдэг нь хүний тулгуур эрхийн нэг гэж улс төр судлаачид үздэг аж. Оросууд өөрийн орны хөгжлийг Монгол Улстай харьцуулаад, яагаад бид ухраад монголчууд урагшлаад байна гэсэн асуулт тавьжээ. “Буурай хөгжилтэй Монголын хөгжил Азийн барын дайтай үсэрч байхад дэлхийн хүчирхэг гүрэн Орос өнөөдөр Евро бүс, Хятадыг царайлчлахад хүрч байна” гэж оросууд гомдоллож байна.
Тэд Монголын хөгжлийн нууцыг серөгхүчинтэй парламент гэж тодорхойлжээ. Парламентын серөг хүчин гэдэг нь сөрөөд байх хүчин гэхээсээ илүү эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо гаргах чадал гэнэ. Өнөедөр Орост сөрөг хүчин байхгүй болсон гэж үзэж болно. Интернэтэд хяналт тавьж эхэлсэн, жагсч цуглахадторгуулийн ял онооно. Дарангуйллын хам шинж гэж үзээд байгаа эдгээр үйлдлүүд л дэлхийн баялгийн 25 шахам хувийг эзэмшиж байгаа оросуудыг ядууруулаад байгаа гэнэ.
Зөөлөн хэлбэл шүүмжпэлгүй газар баялаг ядуурал болж хувирдаг гэж ойлгож болох нь. АНУ- ын хуульч Брендис гэдэг хүн олон жилийн өмнө “Төр таны төлөө санаа зовоод эхэлмэгц болгоомжлох ёстой” гэж хэлсэн байдаг. Сүүлийн үед монгол төр иргэдийг гүтгэх, доромжлуулах, хараалгах зэргээс хамгаалах олон санаачилга гаргаж байна.

 

Хэвлэлийн тухай хууль, Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем гэх мэтийн агуулга нь бүхэлдээ чөлөөт сэтгэлгээ, түүнийг хэрэгжүүлэгч өмчийн эсрэг арга хэмжээ болж хувирч байна. Ёс бусын хараал хэрүүлийн үг хэлэх эрх чөлөөний завсраар хангалттай зугаалж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр нь нийгэмд таатай уур амьсгал төрүүлэхгүй байгаа нь ч үнэн.

 

Гэхдээ урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдав гэгчээр хэдхэн бүдүүлэг этгээдүүдийн үйл ажиллагаанаас болж Монголын нийгмийн дуу хоолойг боомилно гэдэг нь итгэхэд бэрх. Үнэн хэрэгтээ ёс бусаар авирласан этгээдүүдийг зогсоох гэж байгаа бол манай цагдаагийнхан дор нь илрүүлэх чадвартай. Эрх баригчдын дургүйгхараалч, ерөөлч нар хүргэдэггүй. Харин шударга шүүмжлэл баримт л тэдний цухлыг төрүүлдэг нь нууц биш.

 

Тэгэхээр эрх баригчид ил тод байдал нэрийн дор баримт дэлгэгчид, шүүмжлэл ернүүлэгчдийг л намнах бэлтгэлээ хийж байна хэмээн ойлгогдоно. Түүгээр ч зогсохгүй эрүүгийн хуулиар яллах ажиллагаагаа ч үргэлжлүүлэх сонирхолтой байгаа бололтой. Шинэчлэх хэмээгч хэвлэлийн тухай хуульд өмнө нь байсан эрүүгийн ял хэвэзр орж ирж байна.
Дээр нь хөрөнгө оруулагч редакциас хараат бус байна. Нэг хүн мэдээллийн хэрэгслийн 20-иос илүү хувийг эзэмших ёсгүй гэсэн эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй заалтууд нэмэгдсэн байх юм. Хэн хэнээс, юунаас айгаад байгаа нь мэдэгдэхгүй тойруу замаар сэтгүүлчийг, мэдээллийн хэрэгслийг хуулиар боомилох ажиллагаа явагдаж байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг нь эрх баригчдын сайхан сэтгэлийн илрэл биш. Хүн бусад амьтдаас ялгарах томоохон шинж чанар гэнэ.
Ихэнх улстөрчид сэтгүүлчийн үгийгтүүний хувийн үзэл бодол гэж үздэг. Үнэн хэрэгтээ сэтгүүлчийн ямар мэдээллийг дэмжиж байдаг хэдэн мянган иргэд байдаг гэдгийгтэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд сэтгүүлчдийн дууг хорьчихвол шүүмжлэл устана гэж тооцдог. Оросын нөхцөл байдлаас харахад хорих тусам эсэргүүцэл нэмэгдэж байна.

 

Зарим улстөрчдийн үзэж буйгаар хятадууд нуугаад л байгаа болохоос бослого, хөдөлгөөн тасрахгүй байгаа аж. Хойд Солонгосын залуу удирдагч өөрийн тухай мэдээллийг бага, багаар нээж байна. Энэ бүхнээс харвал мэдээллийн хаалттай байдал ямар ч дарангуйлагчийг айлгана. Монголчууд хэдэн том ордгүйгээр амьдарсаар ирсэн. Харин хэвлэн нийтлэх эрхгүйгээр амьдарч чадахгүй. Эрх баригчид галаар битгий наадаасай.

Х.Баттөгс

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих