Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

2013 оны  01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар  цас орохгүй. Салхи ихэнх нутгаар  баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 25-30 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн,Онон, Улз, Халхголын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:. Үүл багасна.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна

Цаг агаар.мн


URL:

Сэтгэгдэл бичих