Зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд
Бие зассаны дараа цахилгаанаа таталгүй тэр чигээрээ мартах, жорлонд ороод цахилгаанаа нээлгүй ажлаа амжуулахыг хичээж байвал зөнөх өвчтэй болсон гэсэн үг бий. Зөнөх өвчин тусах шинж тэмдэг илэрвэл эхлээд хувь хүн жирийн байдлаа алдана. Түүнээс өмнө тууштайгаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Зөнөхөөс урьдчилан сэргийлэх 50 аргыг та бүхэнд хүргэе.
1. Өглөө бүр дасгал хийх
2. Ус ихээр уух
3. Талархал, баярын үг хэрэглэж байх, гомдол шүүмжлэлийн үг хэрэглэхгүй байх.
4. Тархинд шим тэжээл өгөх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх. Хушга, самар, томато, ногоон цай сайн.
5. Дүпү халуун ногоотой шөл зэрэг буурцаг сайн идээрэй. Буурцаг нь тархинд шим тэжээлтэй байдаг.
6. Өндөг бол төгс хоол юм.
7. Хоолны ширээндээ жижиг хатаасан загасыг таваглан байнга идээрэй. Хатаасан загас нь эмийн увидастай.
8. Шүдээ унаж муудахад даруй эмчлүүлээрэй. Шүд байхгүй бол зөнөх ч хурдасна.
9. Хоолоо нэг бүрчлэн сайн зажилж идээрэй.
10. Дуртай гээд л ганц төрлийн юмыг бүү ид
11. Сэтгэлийн шаналгаа, зөрчилдөөны боол битгий болоорой.
12. Хушгыг халаасандаа хийж авч яваарай.
13. Алгаа сайн ташиж байгаарай.
14. Зураачид зөнөлт байдаггүй. Гараараа их юм зураарай.
15. Хөгжмийн удирдаачид бүгд урт насладаг. Гараа их хөдөлгөөнтэй байлга.
16. Нэхмэл зүйл сайн хий. Толгой гараа сайн ашигла.
17. Дунд хуруугаа хооронд нь үрэх хэрэгтэй. Тархинд агшин зуур хариу үйлдэл хийнэ.
18. Гараа халтал нь үрээрэй. Тэр гараараа бүх биеэ үрээрэй.
19. Гэрээ шүүрдэж байгаарай. Цэвэрлэгээ ч болно, дасгал ч болно.
20. Тэр чигээр нь зөвхөн биеэ амраагаад зогсохгүй бодол санаагаа ч бас амраагаарай.
21. Гал халуунаар хайрла. Хайр гал халуун байх юм бол зөнөх өвчин зугтана.
22. Уурлаж болохгүй. Сэтгэл хөөрлийн үед хэдэн арван мянган тархины эд эс бусниулдаг.
23. Бусдыг битгий үзэн ядаарай. Үзэн ядалт нь цусанд хорт бодисыг бий болгодог.
24. Өнгөрсөн амьдралд хэт автаж болохгүй. Ирээдүйгээ зурж төсөөл.
25. Үглэх, зэмлэх үг битгий ярь. Хэлж байгаа хүн ч хэлүүлж байгаа хүн ч бүгд хүчээ алдана.
26. Уур цухал нь хүний биед хүчил бий болгодог. Хүчил нь нэгдсэн эмнэлэг юм.
27. Толгойгоо хүйтэн байлгаж хөлөө дулаан байлгах аваас эмч хэрэггүй эрүүл байна.
28. Өвөл гадагшаа гарахдаа дулаан малгай, бээлийгээ заавал авч яваарай.
29. Толгойнхоо оройг 10 минутын турш тогшоорой. Тархинд сайн цочрол болно.
30. Хуучин бодол сэтгэлээ арчиж хаявал шинэ бодол сэтгэл орж ирнэ.
31. Ном зохиол сайн уншаарай. Чанга дуугаар уншвал хамгийн сайн тархины дасгал болдог.
32. Нэр,утасны дугаар, тоо тоон тэмдэгт, газар усны нэр сайн цээжил. Толгойгоо ашигла.
33. Сониролтой амьдрах нь амьдралыг тослон зөөллөхтэй адил. Идэвхи санаачилгатай амьдрах сонирхолтой үйл ажиллагааг хий.
34. Стресс ерөөсөө л өвчин юм. Хурдан гараарай.
35. Лам хүнд зөнөлт байдаггүй. 108 удаагийн мөргөл нь уураг тархинд нөлөөлдөг.
36. Харилцан ярилцах харилцагчтай бол. Ганцаардал нь хамгийн том ял юм.
37. Кароакены хэрэгсэл бэлтгээрэй. Дуу,бүжиг нь зөнөхөөс урьдчилан сэргийлэхэд хамгийн сайн.
38. Бичих, уншихыг амьдралдаа хэвшүүлээрэй. Тархинд дасгал болно.
39. Оньсого, таавар, үгийн сүлжээ зэргээр тоглоорой. Толгой зэврэхгүй.
40. Өөдрөг хүн зөнөх өвчинд автахгүй. Зан чанараа өөрчлөөрэй.
41. Хөдөлгөөнтэй бай. Биеэ ч, сэтгэлээ ч хөдөлгөөнгүй байлгавал өвдөхөд бэлтгэж байна гэсэн үг.
42. Хоббитой амьдраарай. Хобби бол амьдралыг хөдөлгөх тос юм.
43. Бусдад туслах, хайрлах сэтгэл нь тархийг эрүүл байлгана.
44. Хоолоо сайн идэж нам унтаж байгаарай.
45. Алгаа ташин чангаар инээх, элгээ хөштөл инээх, эвхэрч унатлаа инээхийн мастер бол.
46. Албадаж хүчээр тэвчвэл тархины эд эсэд хорт бодис хуримтлагдана.
47. Цэвэрлэгээг автомат машинаар хийлгүй гараар цэвэрлэж, гараар угаа.
48. Архи, тамхинаас хол бай.
49. Бясалгал, амьсгалын дасгал сурч сэтгэлээ чөлөөл.
50. Итгэлтэй бай. Итгэлийн хүч нь ер бусын зүйлийг бүтээдэг.
URL:













