Хүүхэнд дуртай Сильвио Берлускони
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони бол улстөрд унаж,босож яваа нэгэн.Түүнийг тойрсон элдэв шуугиан тасарна гэж байдаггүй. Тэрээр насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй “учирснаасаа” болж шоронгийн хаалга татахад тун ойрхон байгаа,бас санхүүгийн луйвар хийсэн гээд л олны анхааралд байсан хэвээр. Сильвио Берлускони Австрийн “Austrian Times”- д ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.-Та хуучин эхнэр Веронико Лариод 36 сая евро төлөхөөр болсон юм уу?
-Тэгэхээс өөр яах юм бэ. Шүүхийн өмнө би хүчин мөхөстөнө шүү дээ.
-Ер нь экс эхнэрээ гомдоохг үй байх нь таны үүрэг биш гэж үү?
-Үүнийг би сайн ойлгож байгаа.
-Татвартай холбоотой асуудлаар шүүхээс танд дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэгээд Өршөөлийн тухай хуульд хамааруулж нэг жил болгосон?
-Би өөрийгөө буруугүй гэж л хэлнэ.Энэ бол цэвэр улс төр шүү дээ. Нөгөө талаар шүүхийг буруутгамааргүй байна. Болох ёстой л улс төр явж байна.
-Та өөрийгөө цагаадна гэж бодож байгаа юм уу?
-Мэдээж цагаадна.
-Ноён Ерөнхий сайд,таны амьдралд хар үе ирсэн гэдэгтээ санал нийлэх байх. Шүүх таны өмгөөлөгчийн хүсэлтийг хү- лээж авсангүй гээд л?
-Би тантай санал нийлэхгүй байна. Миний амьдралд сайн,муу олон зүйл тохиолдож байсан. Тэглээ гээд би хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй. Унах ч үгүй. Энэ бол миний баримталдаг зарчим.
-Гэхдээ байдал үнэхээр хэцүү болж таны улс төрийн карьер зогсох байдалд хүрснийг хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Сүүлийн үед намайг муулдаг хүмүүсийн тоо дэндүү олон болжээ. Над шиг муу хүн Италид байхгүй юм шиг загнадаг болж. Одоо яая гэхэв.Энэ бол амьдралын гашуун үнэн. Амьдралын гашууныг амсах ёстой бол амсахаас өөр яахав.
-Та өөртөө их итгэлтэй байна?
-Би угийн л ийм хүн шүү дээ. Нялцганасан, гонгиносон эрчүүд үүнийг ойлгохгүй л дээ.
-Та Италийн Ерөнхий сайдаар гурван удаа сонгогдсон. Дахиад сонгогдоно гэж бодож явдаг гэж үү?
-Би үхэхээс бусдыг үзсэн хүн. Өдий олон жил наслахдаа сайн, муу олон зүйл хийж явсан. Гэхдээ миний үйлдлүүд ард түмэнд хэзээ ч гай болж байгаагүй. Үүгээрээ би бусад улс төрчдөөс ялгардаг гэж боддог.
-Италид биеэ үнэлэхийг хориглосон хууль байдаггүй ч насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татахыг хатуу хориглодог. Хэрвээ таны буруутайг нотолбол энэхүү өөртөө итгэлтэй байдал тань алга болох байх?
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони бол улстөрд унаж,босож яваа нэгэн.Түүнийг тойрсон элдэв шуугиан тасарна гэж байдаггүй. Тэрээр насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй “учирснаасаа” болж шоронгийн хаалга татахад тун ойрхон байгаа,бас санхүүгийн луйвар хийсэн гээд л олны анхааралд байсан хэвээр. Сильвио Берлускони Австрийн “Austrian Times”- д ярилцлага өгснийг товчлон нийтэлж байна.
-Амьдрал үйл явдлаар баян байдаг шүү дээ. Тэгээд ч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Би нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэлтэй явдаг.
-Юу юм бол?
-Би Итали улсын эрх ашгийг ямагт нэгдүгээр тавьж явдаг. Энэ зарчмаасаа хэзээ ч гажиж байгаагүй. Улсынхаа төлөө гэсэн сэтгэл маань одоо ч хүчтэй оргилж байна. Үүнээсээ болж сайн найз нөхдөө ч би орхиж байсан. Ливийн удирдагч Каддафи бол жинхэнэ эр хүн,миний сайн найз байсан. Улс орны эрх ашгийн төлөө би түүнээс аргагүйн эрхэнд нүүр буруулсан.Үүнийг бүгд л сонссон. Харин надад найзаасаа урвах,орхих ямар хэцүү байсныг хэн ч асуугаагүй, хэн ч сонирхоогүй.Харин миний мууг үзэх болохоор олон хүн гарч ирэх юм.
-Таныг ойлгож байна. Гэхдээ асуудал гаргасан буруутан нь та өөрөө шүү дээ.Марокко гаралтай Руби хэмээх охин тантай сексийн харилцаанд орсон гэж байгаа?
-Энэ бол гүтгэлэг гэж би олон удаа ярьсан. Тэр бүсгүйг харах нь харсан, сайхан л охин. Харин би түүнтэй сексдээг үй. Үнэн юм үнэнээрээ сайхан.
-Та яагаад дандаа бүсгүйчүүдийг урьж үдэшлэг зохиодог юм бэ. Жирийн иргэн ийм зүйл хийж байвал хамаа алга.Гэтэл та тэр үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан шүү дээ?
-Би үдэшлэг зохиож болохгүй юу,бас бүсгүйчүүдийг урьж болохгүй гэж үү. Тэгээд ч тэр хүүхнүүдийг би урьдаг юм биш. Найз нар л дагуулж ирдэг. Сайхан бүсгүй дагуулаад ирж байгаа найз нартаа, та нар л зөвхөн орно шүү. Бүсгүйгээ орхи гэж би хэлж чадахгүй. Энэ л миний алдаа юм биш бол өөр буруу зүйл би хийгээгүй. Тэгээд ч үдэшлэгийн дараа юу болох нь тодорхой шүү дээ. Намайг буруутгаад байгаа хүмүүс ч ингээд л явж байсан.
-Та өөрөө бүсгүйчүүд урьдагг үй юм байна. Тэгвэл найз нартаа, тодруулбал Жампаоло Тарантинид захиалга өгч авчруулдаг байсан нь үнэн үү?
-Тэр бүсгүйчүүд авчирдаг байсан нь үнэн, гэхдээ биеэ үнэлэгч авчирсан гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би наргиан цэнгээнд дуртай,өмнө нь ийм байсан, хойшид ч ийм байх болно. Хэзээ ч дүр эсгэж явсангүй. Ерөнхий сайд боллоо гээд амьдралынхаа хэв маягыг өөрчилдөг нь би биш.
-Та биеэ үнэлэгчдийг мөнгөөр угждаг юм уу. Олон хүн ингэж буруутгаж байна шүү дээ?
-Би одоо 77 настай. Миний амьдралд маш олон эмэгтэй байсан. Харин би хэнд ч мөнгө өгч бэлгийн харилцаанд орж байгаагүй шүү. Шүүхэд нотлох ёстой бодит үнэн маань энэ байлаа.
-Таны амьдралын энэ хэв маягаас болж эхнэр тань салаад явчихлаа, нэр хүнд тань унаж байна?
-Би тэгээд яах ёстой юм бэ.Сахил хүртсэн лам шиг амьдрах юм уу. Уг нь одоо надад хийх ажил маш их байна. Улс орны эдийн засаг хүнд байна. Авилга, гэмт хэрэг их байна. Гэтэл надад ажиллах боломж олгохгүй байх юм. Энэ улс орны чинь эрх ашиг хэдхэн хүүхнээс хямдхан байдаг гэж үү. Тэгээд ч би хэнтэйгээ нэг оронд орох хэнд хамаатай юм бэ.
-Таны байдал хэцүү болсныг мэдрээд хамтран зүтгэгч нар чинь холдсон . Гол түшиг тулгуур болсон Санто Версаче намаасаа гарлаа шүү дээ?
-Намайг нэг мөсөн сөхрүүлэхийн тулд өрсөлдөгчид маань их сайн ажиллаж байх шиг. Яахав, Ерөнхий сайдын суудлыг тэд булаагаад авч чадсан. Харин намайг бол яаж ч чадахгүй шүү. Би хийдгээ хийсэн, үздэгээ үзсэн хүн. Одоо юунд ч харамсахааргүй хатуужсан. Намайг эргээд эрх мэдэлтэй болохоор тэд хормойдоод л хүрээд ирнэ,харж байгаарай. Би удахгүй цагаадаад улстөрд буцаж ирнэ.
-Таны хөрөнгө Италийн Ерөнхий сайд байхад нэмэгдсэн үү?
-Миний бизнес үргэлж л сайн байсан. Энд албан тушаал ерөөсөө хамаа байхгүй.
-“Forbes”-ийн үнэлгээгээр таны хөрөнгийг 7,8 тэрбум гэж онцолсон шүү дээ?
-Би өөрийгөө хэр их хөрөнгө- тэйг мэдэхгүй. “Forbes”-ийнхан яаж гаргаад байдгийг үнэндээ ойлгодогг үй. Ер нь мөнгө байнгын эргэлтэд байдаг болохоор тодорхой тоо хэлэх хэцүү байдаг.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
URL:




