АМЕРИКЧУУД МОНГОЛ ДЭЭР РЕКЛАМ ХИЙВ

Америкчууд монгол үг, өгүүлбэрийг ашиглан реклам хийжээ. Тодруулбал, “FreeCreditScore Score Planner Commercial”-ийн рекламыг монгол хэл дээр хийсэн нь интернэтэд шуугиан тарьж байна.
Гадаадынханд зээлийн картаар хийсэн үйлчилгээндээ хяналт тавих нь хамгийн хэцүү зүйлсийн нэг юм. Нэг л мэдэхэд толгойтой үснээсээ их зээл хийчихсэн байдаг ажээ. Тиймээс ”FreeCreditScore”-оос зээлийн картаар хийсэн үйлчилгээгээ
үнэгүй хянах, авах зүйлээ зөв тооцоолж байхын тулд нэгэн программ зохиожээ.
Харин монгол хэлийг тэд хамгийн хэцүү хэл гэж үздэг учраас уг сурталчилгааанд ашигласан байна. Үүгээрээ боломжгүй зүйл гэж байдаггүй юм гэсэн санааг илэрхийлсэн болов уу. Олон улс Монголыг сонирхох болсон нь манай эдийн засгийн хөгжилтэй холбоотой бизээ.
Г.Доржханд

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих