ПАКИСТАН ЭМЭГТЭЙ САНСАРТ ХӨЛ ТАВИНА
Пакистан эмэгтэй Намира Салим удахгүй сансарт нисэхээр болжээ. Сансрын уудамд хөл тавьж эх орныхоо далбааг мандуулах нь түүний багын мөрөөдөл байсан гэнэ.Тэр Пакистаны анхны сансрын нисэгч болно гэдгээ Ассошиэйтед пресс агентлагт уламжилжээ.Тэрээр Ричард Брэнсоны “Виржин Галактик” компанийн хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.Энэ нислэг нь анхны арилжааны нислэг болж байгаа юм. Салим жуулчны нислэгийн эрх олж авахдаа нийт 200 мянган ам. доллар зарцуулжээ. Намира Салим 2007 онд Умард туйлд хүрсэн Пакистаны анхны эмэгтэй, 2008 онд Өмнөд туйд очсон анхны эмэгтэй, Эверест уулнаас шүхрээр үсэрч, ийм үсрэлт хийсэн Өмнөд Азийн болон Пакистаны анхны эмэгтэй гээд маш олон “анхны” гэсэн тодотголын эзэн билээ. Пакистанд энэ зоригтой эмэгтэйг “Пакистаны анхны сансрын нисэгч” гэж нэрлэж байгаа ажээ. Салим энэ цолоороо маш их бахархаж “Энэ нь гүнж гэсэн хэргэм зэргээс хавьгүй дээр” гэж хэлдэг байна. Намира Салим “Миний шүтэж явдаг хүн бол дэлхийн хамгийн анхны эмэгтэй нисгэгч Валентина Терешкова” гэжээ.
Эх сурвалж:http://free.zaluu.com
URL:











