ХЯТАДЫН ШУА ЛУЙВАРТАЙ ТЭМЦЭНЭ

big_a1a44ac11de54ff6b48b9a1a34cfb211БЭЭЖИН./СИНЬХУА/. Хятадын ШУА-ны академичдын сонгуулийн үеэр хуйвалдаан луйвартай хатуу тэмцэнэ гэдгээ өчигдөр мэдэгдэв.
Нэр дэвшигчдийн эрдмийн зэрэг болон амлалтыг онцгойлон харна гэдгээ Хятадын хамгийн шилдэг бодлогын тогооны нэг болох ШУА анхааруулжээ.
Анкетаа худлаа бөглөх, саналаа нэмэгдүүлэхийн тулд янз бүрээр нөлөөлөх зэрэг нь сонгуулийн луйварт тооцогдох бөгөөд хэрвээ иймэрхүү зөрчил гаргавал шийтгэл ногдуулна гэж ШУА мэдэгджээ.
Дүрмийн дагуу 60 хүрэхгүй академчид энэ удаагийн сонгуульд өрсөлдөх бөгөөд энэ сарын эхээр эхэлнэ.
Хувиараа бизнес эрхлэгч, албан тушаалтан гэж ялгалгүйгээр нэр дэвшигчдийн судалгааны ажлын ололт амжилтыг маш нарийн нямбай шүүнэ гэдгээ ШУА мөн мэдэгдэв.
Академич гэдэг нь Хятадын шинжлэх ухаан, техникийн салбарт ажилладаг эрдэмтэн, мэргэжилтнүүдэд олгодог хамгийн нэр хүндтэй цол аж. Академич цол нь насан туршийн хүндэтгэл юм.
Г.Доржханд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих