СИРИ ХИМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ АНУ-Д АЛГА

big_780753963cvghgvhvhvВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Хомс хотын энгийн номхон ард иргэдийн эсрэг өнгөрсөн оны 12 дугаар сард “Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэх үндэслэл АНУ-д алга байна” хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд өчигдөр мэдэгдлээ.
Үүнээс нэг хоногийн өмнө Америкийн “Форин полиси” сэтгүүлийн сүлжээний хувилбарт Стамбул дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудаас Вашингтонд илгээсэн нууц цахилгааны талаар мэдээлэл гарчээ. Уг цахилгаанд Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн 12 дугаар сарын 23-нд хордуулагч хийг ашигласан тухай ирсэн мэдээллийг дипломат төлөөлөгчийн газрынхан мөрдөн шалгасан тухай өгүүлсэн байж.
“Бид хүлээн авсан баримтуудыг судалснаар химийн зэвсэг ашигласан тухай мэдээллийг нотлох лавтай нотолгоог олж чадсангүй” хэмээн Нуланд цохон тэмдэглэв. Түүнчлэн Төрийн департамент “бусад бүх л бичиг баримттай адил хүлээж авсан мэдээлэлд нэн нухацтайгаар хандсан” гэдгээ ч тэмдэглэсэн байна.
Гэтэл “Форин полиси” сэтгүүл нь бидний хүлээн авсан мэдээллийг яв цав дамжуулж чадсангүй” хэмээн тэрбээр сэтгэл дундуур хэлсэн байна. Мөн “дэлхий даяарх Америкийн дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг бол чухал мэдээллүүдийг шинж чанараас нь хамааралгүйгээр дамжуулах л явдал байдаг” хэмээн нэмж хэллээ.
Түүнчлэн Вашингтон “Сири дэх үй олноор нь хөнөөн сүйтгэх зэвсэг бүтээхэд ашиглагдаж болох эд материалууд болон объектуудыг ажиглан харахаа үргэлжлүүлсээр байгаа” гэдгээ Нуланд цохон тэмдэглэв. Хэрвээ “Асадын дэглэм эмгэнэлт алдаа гарган химийн зэвсэг хэрэглэх буюу түүнийг сахин хадгалах талаарх үүргээ биелүүлэхгүй байх аваас энэ нь үүсэх хариуцлага нь Сирийн Засгийн газарт тохогдох тийм үр дагаварт хүргэх болно” хэмээн тэрбээр хэлэв.
С.Амар

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих