Архи уух талаар 5 зvйл
Ийм учиртай гэнэ шvv!
1. “… Өндөр градустайгаас нь бага градустай руу буулгаж ууж болно”. Та хэзээ нэгэн цагт ийм онол сонссон уу? тэгвэл энэ эндvvрэл гэнэ. Багаас нь ихэсгэнэ vv, ихээс нь багасна уу огт ялгаагvй. Бие махбодод архи ямар дарааллаар орж байгаа нь хамаагvй, ерөөсөө олон төрлийн ундаа холилдох нь хамгийн буруу
2. “… Хvрэн манжингийн салат хамгийн муу даруулга”. Энэ харин vнэн шvv. Хvрэн манжингийн салатанд нэмэлтээр хийсэн хvнсний цуу /уксус/ согтууруулах ундааны хордлогыг улам хvчтэй болгодог бөгөөд зvрхэнд маш муугаар нөлөөлдөг.
3. “… Шарталтын эсрэг бэлдмэлийг архидсаны дараа биш, өмнө нь уух хэрэгтэй”. Үvнийг ихэнх нь мэддэггvй. Маргааш өглөө нь vхлээ, vхлээ гэсээр босч ирээд шарталтын эсрэг бэлдмэл хайж гардаг. Үнэндээ бол ийм бэлдмэлийг архи уухын өмнө, vгvйдээ л яг архидаж байхдаа уух ёстой юм. Тэгж байж л уг бэлдмэлд агуулагддаг хувын хvчил нь хор тайлах vйлчилгээгээ vзvvлдэг.
4. “… Шар айраг хамгийн их шартуулдаг”. Уг нь тийм. Гэхдээ шар айрганд шартахын тулд доод тал нь 3 литр уух хэрэгтэй. Харин ингэж уусны дараачийн өглөө “vхэлд” бэлэн байх хэрэгтэй.
5. “… Хөгжилтэй хvн уйтгар гунигтай хvнээс хурдан эрvvлждэг”. Энэ бол ёстой vнэн гэнэ. Олуулаа, хөгжилдөж байгаа бол ганцаараа юм уу хоёулхнаа гуниглаж байгаа хvмvvсээс хавьгvй эрvvл байдаг. Тиймээс архи ууж байхдаа наргиж, инээж хөгжилдөх хэрэгтэй.
URL:













