Дуучин Д.Отгонжаргал: Амралтгүй ажиллахаар хоолой минь эвдэрчих юм шиг санагдсан
“Ану хатан” киноны гол дүр Ану хатны дүрийг бүтээсэн “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал дахиж кинонд тоглохгүй. Учр нь тэрээр киноныхоо тухай сэтгүүлчдэд ярих үеэрээ “Би дахиж кинонд тоглохгүй. Кинонд тоглоно гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Тулааны зураг авалт, тэсэрч дэлбэрэх чимээнээр морь бусгах, өдөржин зураг авалтаа л дуусгах гэж хүйтэнд даарах, халуунд халж зогсох хэцүү санагдаж байсан. Гэхдээ Ану хатны дүрийг намайг бүтээ гэж итгэж сонгосон. Тийм болохоор би чадах ёстой гэж бодож явсаар нэг л мэдэхэд кино маань үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Дахиж өөр кинонд тоглохгүй, мэргэжлийн жүжигчид нь ажлаа хийг. Тэгээд ч амралтгүй ажиллахаар хоолой минь эвдэрчих юм шиг санагдсан” гэжээ.
Г.Сонор.ugluu.mn
URL:





