Боржигоны бор талыг эгшиглүүлнэ
Монголын залуу зохиолчдийн холбооноос ахмад үеийн зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд тэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайд хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэ үйл ажиллагаа өнөөдөр Гандирс төвд 11.00 цагаас болох аж. Мөн арга хэмжээний үеэр Боржигоны бор тал шүлгийн тухай, шүлгийг хөшөөнд мөнхлөх талаар найрагчтай ярилцах ажээ.
Тус үйл ажиллагааны гол зорилго нь ахмад зохиолчтой залуу үеийнхэн өнөөгийн утга зохиолын тухай санал солилцох бөгөөд уламжлал ёсоор шинэ гарсан бүтээлүүдийнхээ дээжийг өргөн барина
Б.Саруул-Од
URL:





