МИАТ-ЫН ХЭРГИЙН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

big_miatУМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс МИАТ компанийн үйл ажиллагааны орлогыг ашиглан мөнгө угаасан хэрэгт сэжиглэн, эрэн сурвалжилж байсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ.
“Зиндаа” группын захирал асан Б.Мандахбаярыг МИАТ-ийн Япон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Галттай холбоотой байж болзошгүй хэмээн ийнхүү эрэн сурвалжилж баривчлав.

Дайны эрсдлийн даатгал хэмээн зорчигчдын тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж, цугларсан мөнгийг даатгагч компанийн дансанд бус өөрсдийнхөө байгуулсан “Вест Вийлт Оол Групп” хэмээх компанийн данс руу шилжүүлэн, завшсан хэрэгт сэжиглэн МИАТ компанийн захирал асан Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, дэд захирал Р.Бат-Эрдэнэ, “Монголиан эйрлайнз групп” компанийн захирал Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, иргэн  С.Батхишиг, ББСБ-ын захирал Н.Гантөмөр нарыг шалгаж эхлээд байгаа юм.
Долоон тэрбум орчим төгрөгийг хууль бусаар угаасан гэх энэхүү хэрэгт дээрх иргэдийг сэжигтнээр татан энэ сарын 18-наас эхлэн цагдан  хорьсноос гадна Б.Мандахбаярын ах болох Б.Эрдэнэбаяр, МИАТ-ийн Япон дахь төлөөлөгч асан Н.Галт нарыг эрэн сурвалжилж буй ажээ.

    Я.Баяраа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих