Монголын нүүрс чанартай ч үнэд хүрэх үү?
Монголын нvvрс дэлхийн зах зээлд гарав. Нvvрсний тухай хэд хэдэн чуулга уулзалт боллоо. Нvvрс гэхээр Монгол гэсэн хєєргєн vгс онгироо сэтгэл байна. Арга ч vгvй биз. Манайх шиг нvvрсээр баян улс хаана байна. Австрали шиг арвин нvvрс манайд байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын гол орлого нь нvvрс болно гэдгийг эдийн засагчид онцгойлон дурдаад байгаа. Гэхдээ монголчуудын амьдрал vvнийг дагаад сайжрах уу. Ганцхан баримт дурдахад єнгєрсєн онд 18 сая тонн нvvрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нvvрс экспортолж, 25 сая тонныг нь урд хєршид зарна.
Гэхдээ бидэнд хоёрдогч зах зээл хэрэгтэй. Vvнийг бид тєрийн бодлогоор зохицуулж хєрєнгє оруулагчийн сонирхлыг, бас мєнгийг татах ёстой. Єчигдєр Улаанбаатар зочид буудалд монгол нvvрсний талаар олон улсын хєрєнгє оруулагчид ярилцав. “Монголын нvvрс ба дэд бvтцийн бага хурал 2011” гурван єдєр vргэлжилнэ. Эхний єдрийн хурлын онцлог нь Монгол Улсад суугаа ХБНГУ, АНУ, Канад, ОХУ-ын Элчин сайд нар хэлэлцvvлэг єрнvvлж, Монголын хєрєнгє оруулалтын боломжуудын концессын хууль сэдвээр “Лэнч энд Махони” компанийн ахлах хуульч Дарин Хоффман илтгэл тавилаа.
Хамгийн гол нь, энэ уулзалтаас Монголын нvvрс хил даваад vнэд хvрэхийг ойлгуулав. Яагаад гэвэл бидний таньж мэдэхгvй 100 гаруй хєрєнгє оруулагч анх удаа Монголд зєвхєн энэ бага хуралд оролцох гэж ирсэн юм.
Єнєєдєр Монголын нvvрсний болон эрчим хvчний хэрэгцээ, тээвэрлэлт сэдвээр манай холбогдох яамдын мэргэжилтнvvд илтгэл тавих бол Хятадын коксжих нvvрсэнд тавьдаг шаардлагууд, дэлхийн гангийн зах зээлийн тойм, нvvрсийг ашиглах шинэ боломжуудыг дэлхийн шилдэг мэргэжилтнvvд танилцуулах нь.
Харин маргааш Ємнєговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийн Сухайтын ордоос нvvрс олборлогч “Суасгоби сэндс” ХХК Овоот толгойн нvvрсний уурхайтай зочид тєлєєлєгчдийг танилцуулна.
Ардчилал
URL:













