Нийслэлийн дахин төлөвлөлтийг хэлэлцэнэ

ulanbatorrrrУИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан энэ удаа нээлттэй болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвл өгөөний тодотгол, “Гудамж” төслийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөх талаар нийслэлээс баримталж буй бодлогын талаар гишүүдэд мэдээлэл сонсголоо. Хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн эхэнд шийдэх асуудал бол гэр хорооллыг дахин төлөвлөх аж. Сүүлийн 12 жилд нийслэлийн хүн ам 558 мянгаар буюу бараг хоёр дахин өсчээ.

Үүнээс 56,4 нь механик өсөлтөөр бий болсон. Энэ нь гэр хороолол өргөжих шалтгаан болсон  байна. Өөрөөр хэлбэл, 182,4 мянган айл Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа юм байна. Гэр хорооллын хяналтгүй өргөжин тэлсэн нь утаа бөгөөд хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан болжээ. Гэр хорооллын утааны тухай их ярьж байсан боловч хөрсний бохирдлыг орхигдуулж байсан болохыг хотын дарга танилцуулгадаа онцлов. Хөрсний бохирдлын тухайд нийслэлд байдаг 175 цэвэр усны эх бүрээс Туул голын эргийн дагуу найман цэвэр усны сан хөрсний бохирдлоос болж актлагдсан. Үүний гол шалтгаан нь Туул голын хонхор буюу хөрсний доогуур их хэмжээний бохир урсгаж байгаа болон гэр хорооллын айлууд хашаандаа угаадас асгах зэрэг аргагүй байдлаас болсон маш их хэмжээний бохирдол бий болсон нь тогтоогдсон байна. Улаанбаатар хот нэг төвтэй хот болсон тухай тэрээр мөн дурдлаа.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын талбайг тойрсон нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээ төвлөрсөн учраас замын түгжрэл үүсдэг байна. Энэ нь  хотын иргэдийг амьжиргааны хоёр өөр төвшинг бий болгох том шалтгаан болсон хэмээн үзжээ. Ганц гэр хороолол ч гэлтгүй орон сууцны хорооллын үндсэн шугам сүлжээний 80 орчим хувь нь 30-40 жил болж, ашиглалтаас актлагдаж гарах хэмжээнд хүрсэн гэдгийн мөн хэлж байв.

Эдгээр асуудлаас үүдэн гэр хорооллын дахин төлөвлөх хэрэгтэй болжээ. Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 94 хувь нь хувьчлагдсан аж. Хашааныхаа газрыг бүртгүүлсэн ч гэсэн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй тохиолдол их байгаа нь өмчлөлгүй гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлээд байгаа аж. Хэдийгээр Улаанбаатар хотын 20 жилийн төлөвл өгөө байгаа ч хэрэгжээгүй учир УИХ-аар дахин хэлэлцүүлж, шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ.


URL:

Сэтгэгдэл бичих