Сэжигтэн Ч.Хоролсүрэнгийн бие нь мууджээ
Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон МИАТ-ийн удирдлагууд болох Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг болон “Монголиан Эйрлайнес” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, Б.Эрдэнэбилэг нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр Ч.Хоролсүрэнгийн биеийн байдал муудаж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Түүнийг бие муутай нэгэн болохыг эх сурвалж хэлэв. Тэгэхээр мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татагдсан түүнд бусад “хамсаатнууд” нь хэргээ үүрүүлээд мултарч үлдэж болзошгүй юм.
Нийгмийн толь
URL:




