Мисс Х.Баярмаа нүцгэлэх гэнэ
Сүүлийн үед миссүүд гэлтгүй олны танил бүсгүйчүүд өөрийн гоо сайхнаа гэрэл зүрганд мөнхлөх гээд эрээ цээргүй “нүцгэлж”, сэтгүүл сонины хуудсыг чимэглэн эрчүүдийн анхаарлыг татах болсон. Эх орныхоо нэрийг гаргаж яваа эдгээр бүсгүйчүүдийн дунд чамгүй хөлсөөр нүцгэлсэн одод цөөнгүй. Саяхны жишээ л гэхэд “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр үзэгч фэнүүддээ танигдсан мисс Б.Бадамцэцэг нэгэн сайтад өөрийн нүцгэн зургаа нэлээд үнэд хүргэн худалдсан нь олны бухимдлыг төрүүлээд амжсан. Төд удалгүй нэгэн нэртэй хошин урлагийн жүжигчин бүсгүй өөрийнхөө нүцгэн зургийг 5 саяар үнэлэх болсон талаар чих халууцуулсан мэдээ хэвлэлээр цацагдах боллоо.
Тэгвэл олны өмнө нүцгэлэх бүсгүйчүүдийн цуваа үүгээр дуусгавар болохгүй бололтой. Урлагийн гэр бүлээс гаралтай хэмээгдэх мисс Х.Баярмаа мөн л нүцгэлх тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Тэрбээр “Одоохондоо тэр тал дээр нүүр хагараагүй байгаа. Магадгүй хоёр, гурван жилийн дараа бодож үзэх асуудал. Тиймээс би иймэрхүү зүйл дээр татгалзсан хариу өгч байгаа” хэмээн өгүүлсэн байна.
www.secret.mn Д.Саруул
URL:




