Дуучин Т.Баясгалан хэний хүүхэд вэ

baysСУИС-аас урлагийн гараагаа эхэлсэн дуучин бол Т.Баясгалан билээ. Тэрээр анх С.Жавхлантай хамтран дуулан олон сайхан уран бүтээл гаргаж байсан ч хэн нь Баясгалан хэн нь Жавхлан гэдгийг төдийлөн хүмүүс мэддэггүй байсан цаг саяхан. Тэгвэл  энэ хоёр дуучны хувьд хэн хэн нь Монголын нийтийн дуучдын дунд өөрийн гэсэн нэрээ үлдээж чадахаар сайн дуучид болж тус тусын уран бүтээлийг хөөцгөөсөн. Т.Баясгалангийн хувьд  кекүшюзан, УИХ-ын гишүүн  Д.Батбаяртай гэр бүл болж бизнес хөөн  хатан хааны амьдралаар амьдрах болсон нэгэн. Тэгьэл түүний хойд ээж болох  Уртын дууны урлагт өөрийн гэсэн мөрөө гаргаж яваа, Монгол улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг сайн дуучин, сайхан бүсгүй хэмээн монголчууд хүндэлдэг. Халхын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг тэрээр цагтаа зүрх сэтгэлээ дэвсч уртын сайхан дуунд нь ухаанаа алдсан эрчүүд олон байсныг урлагийн нөхөд нь гэрчилдэг. Тэрээр дуучин Т.Баясгалангийн аав Д.Түвшинжаргалгалтай дэр нэгтгэж олны хов живэнд өртөж хэл амтай нэг гэрт орцгоосон. Тэгвэл Ардын жүжигчин маань сүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн дагавар охин Т.Баясгалангийн талаар хэлэхдээ сэтгүүлчийн асуусан “МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалтай нэг гэрт ороход багагүй шуугиан дэгдэж байсан. Түүний охин Т.Баясгалантай хэр холбоотой байдаг вэ?” хэмээн асуусан асуултанд хариулахдаа “Энэ талаар яримааргүй байна. Үнэндээ Т.Баясгалан чинь манай хүний төрсөн хүүхэд биш шүү дээ.  Иймэрхүү юм ярихыг хүсэхгүй байна. Хүн бүрт зурсан зураг, төөрөг гэж байдаг. Тэр хүүхэд тэрүүгээрээ л амьдарч байгаа” хэмээжээ. Ямартай ч хойд ээж, дагавар охин хоёрын харилцаа тийм ч таатай байдаггүйгаас гадна МУГЖ Баясгалан хэний хүүхэд вэ гэдэг нь нууц хэвээр үлдлээ.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих