Оросын тэнгисийн цэргийн сургууль товлосон зорилтдоо хүрэв
Оросын Батлан хамгаалахын яамны хэвлэлийн алба 1-р сарын 31-ий өдөр хэлэхдээ, энэ сарын 19-ээс 29-ий өдрүүдэд хар тэнгис болон газрын дундад тэнгист болсон Оросын тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцны багийн нэгдсэн сургууль товлосон зорилтдоо хүрсэн. Сургууль нь Оросын тэнгисийн цэргийн хүчин чадал ба алс далайд нэгдсэн ажиллагаа явуулах чадварыг бүрэн харуулав гэжээ.
Мэдээнд хэлэхдээ, энэ нь Оросын тэнгисийн цэргийн сүүлийн жил дэх хамгийн том цар хэмжээ бүхий цэгийн сургууль юм. Байлдааны хөлөг онгоцны олон том багуудын нэгдсэн бүлгийн шинэ удирдлагын системийг сургуулийн явцад шалгасан байна гэжээ. Оросын зэвсэгт хүчний ерөнхий штабын газар хамгийн шинэ автоматчилсан удирдлагын системээр тус цэргийн сургуулийг удирдсан бөгөөд тус систем нь найдвартай ажиллаж, холбооны сааталгүй байдлыг баталсан байна гэжээ.
Оросын Батлан хамгаалах яамны албаны хүн хэлэхдээ, дэлхийн олон бүс нутаг дахь Оросын ашиг сонирхлыг хамгаалахын тулд хойшид иймэрхүү сургуулийг тогтмол хугацаатай хийх болно гэжээ.
\Навч орчуулав\ CHINA RADIO
URL:













