ЦАГААН САРААР ХЯТАДАД ОЛОН ХҮН ОСОЛДДОГ

big_china-transport-lunar-new-year_lwu2881_27038455БЭЭЖИН. /СИНЬХУА/. Хоёрдугаар сарын 10-нд тохиох энэ жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Хятадын олон зуун сая иргэн төрсөн нутгаа яаран зорьж байна. Өнгөрсөн баасан гарагаас хойш тус улсад таван том зам тээврийн осол гарч дор хаяж 58 хүн амиа алдаад байгаа ажээ.
Замын бөглөрөл, жолоочийн ур чадвар сул, замын аюулгүйн байдал хангагдаагүй зэрэг шалтгаанаас үүдэн осол ихээхэн гарч байна.
Өчигдөр л гэхэд 19 хүний багтаамжтай жижиг оврын автобусанд 34 хүн сууж явсанаас 100 метрийн ангал руу унаж 12 хүн амь үрэгджээ.
Цагаан сарын ид оргил үеэр тус улсын иргэд 3,41 тэрбум удаагийн аялал хийхээр байна гэж Үндэсний хөгжил, шинэчлэл, эдийн засгийн төлөвлөлтийн комисс үзэж байна.
Тус улсын төмөр замын сүлжээгээр 225 сая, хурдны автобусаар 3,1 тэрбум удаагийн аялал хийхээр тооцоо гараад байгаа ажээ.
Дээрх хоёр төрлийн нийтийн тээвэрт нийт зорчигсдын 99 хувь нь ногдож байна.
Жилийн энэ үеэр тээврийн осол нилээд гардаг бөгөөд жил бүр 70 мянган хүн амь насаа алдаж, 300 мянган хүн гэмтэж бэртдэг гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдээлжээ.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих