Печьний өвөрмөц ашигтай тал
Печь (богино долгионы зуух)-ний хэрэглээ дэлхий даяар нэлээд тархмал байгаа билээ. Тэгвэл энэхүү печийг хоол халаахаас гадна өөр юунд хэрэглэж болох талаар хүргэе. Энэ нийтлэл гэрийн эзэгтэй нарт төдийгүй ганц бие эрчүүдэд ихэд талаагдах болов уу.

Хатаасан амтлагч болон ногооны үнэр, амтыг нэмэгдүүлэхийн тулд 30 секундын турш печинд хийгээрэй.

Хэрвээ бага зэрэг хатсан талхыг цаасанд боож нэг минутын турш печинд хийвэл талх дахиад л шинэ мэт зөөлрөнө.

Миндалийг халуун усанд хийгээд 30 секундын хугацаанд печинд хийвэл цэвэрлэхэд хялбар болно.

Хушгыг цэвэрлэхэд нэлээд хэцүү байдгийг бид мэднэ. Тэгвэл хушгаа усанд хийгээд 4-5 минутын турш печинд халаахад цэвэрлэхэд хялбар болох юм байна.

Апельсин болон грейпфрутын хальсийг цэвэрлэхийн тулд 30 секунд печинд хийхэд л хангалттай.


Мөн печийн тусламжтайгаар нимбэг болон апельсины шүүсийг хялбархан шахаж болох юм байна. Хэдэн минутын турш жимсээ печинд халаагаад бага зэрэг хөрснийхөө дараа шахахад хялбар байх болно.

Печинд өвөл хэрэглэх ногоон ургамлаа хатааж болох юм байна.

Өтгөрсөн зөгийн балыг 1-2 минутын дотор шингэлж болох нь.

Хүнсний модон гамбанзны үнэрийг печийн тусламжтай арилгаж болох юм байна. Гамбанзаа сайн угаагаад нимбэгний шүүсээр үрээд хэсэг хугацааны дараа печинд хийхэд модны үнэр үгүй болох гэнэ.

URL:













