Өвчтэй охинд хүмүүжигч нар тусалжээ
Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч нар ГССЗК-т эмчлүүлж буй Б.Эрдэнэцэцэг охинд халуун сэтгэлийн дэм үзүүлжээ. 2012 оны есдүгээр сараас эхлэн тодорхой бус оношоор эмнэлэг дамжин явсаар биеийн байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 150 хоног гаруй шаналж, хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон, улмаар эмчилгээ үргэлжлэхэд эдийн засгийн тусламж шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр дамжуулж байсан.
Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс олж мэдсэн тус ангийн хүмүүжигч нар охинд өөрсдийн зүгээс сэтгэлийн нэмэр хандив өгөх талаар санаачилга гаргасныг ангийн захиргаа, нийгмийн ажлын алба дэмжин зохион байгуулсанаар биелэлээ олж эзэндээ хүрчээ. Тус хорих ангийн хэмжээнд нийт 500 орчим хүмүүжигч ял эдэлж байгаа.Эдгээрийн тодорхой хувь нь үнэлгээ бүхий цалинтай ажлын байраар хангагддаг.
Ял эдлэгсэдийн зүгээс ажлын байраар хангагдахын тулд юуны түрүүнд мэргэжлийн чиг баримжаатай болох улмаар хөдөлмөрийн хөлснөөс гэм хорын хохирлыг барагдуулахад шилжүүлээд зогсохгүй ар гэртээ бодитой тусламж үзүүлэх боломжтой болжээ. Дээрх арга хэмжээний хүрээнд ялтнуудын хөдөлмөриин хөлснөөс нийт 570 мянган төгрөг цугларсаныг ангийн нийгмийн ажлын албаны төлөөлөл Б.Эрдэнэцэцэг охин болон түүний ээжид хүргэж өгсөн байна.
Энэхүү тусламжийн хамт хүмүүжигч ах нарынх нь хурдан эдгэх ерөөл тавьсан ил захидлыг бас гардуулж өгчээ. Шүүхийн тогтоолоор нийгмээс тусгаарлагдан ял эдэлж буй боловч нийгмийн сайн сайхны төлөө аливаа ажилд хүнлэг ёсны үүднээс оролцож байгаагаа илэрхийлэх, цаашид бусад хувь хүн, байгууллагыг дэмжин оролцохыг уриалж байгаагаа тус ангийн хүмүүжигч нар онцолсон аж.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:




