Орос инфляцын хэмжээгээ бууруулна
Оросын сангийн сайд Антон Силуанов 4-ний өдөр хэлэхдээ, 2018 оноос өмнө Оросын жил тутмын инфляцын хэмжээг 4 хувьд хүртэл бууруулах “боломж бүрэн байгаа” гэжээ.
Тэрээр мөн өдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Оросын сангийн яам болон төв банк валют нэмж тараахыг чанга барьж, ирээдүйд инфляцад үзүүлэх валютын хүчин зүйлийг бууруулна гэжээ.
Оросын холбооны үндэсний статистикийн газрын 1-р сарын эхээр гаргасан хамгийн сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Оросын хэрэглээний барааны үнийн үзүүлэлтийн нэмэгдлийн хэмжээ 2012 онд 6.6 хувь, 2011 онд хэрэглээний барааны үнийн үзүүлэлт 6.1 хувиар нэмэгдсэн нь ЗХУ задарснаас хойших хамгийн дор төвшинд хүрчээ. 2013 онд Оросын инфляцын дарамт намдаж, жилийн хэрэглээний барааны үнийн үзүүлэлтийн хэмжээ 6.4 хувь болох төлөвтэй гэж шинжээчид төсөөлжээ.
Оросын ерөнхий сайд Медведев ирэх хэдэн жилд жилийн инфляцын хэмжээг 4 хувиас доош байлгах зорилт дэвшүүлж байсан бөгөөд түүнийг засгийн газрын ажлын чухал үүргийн нэг болгосон юм.
\Сарантуяа орчуулав.\
URL:













