ДОХ-ын халдвар тээгчид ихсээд байхад эрхэм сайд С.Ламбаа юунд баярлана вэ

Монгол улсад ДОХ-ын вирус тээгчид өнгөрсөн гуравдугаар сард 90 хүрсэн. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард вирус тээгчдийн тоо 85-д хүрээд байсан бол гуравхан сарын дотор ДОХ-оор өвчлөгчид таваар нэмэгдсэн нь уг өвчний тархалт маш хурдацтай байгаагийн жишээ.

ДОХ-той нэг хүний цаана вирус тээсэн байх магадлалтай 500 хүн байдаг гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл Монголд халдвар тээсэн байх магадлалтай 45000 хүн байгаа гэсэн үг. Харин энэ талаар Эрүүл Мэндийн Сайд С.Ламбаа ярихдаа баярын мэдээ дуулгаж байгаа юм шиг баясгалантай царай гаргачихсан “…хурдан ч юмаа даа. Оны төгсгөлд л 85 байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо 90 хүрчихсэн байна…” гэж байх юм. Уг нь энэ бол Эрүүл мэндийн сайд хүний хувьд ингэж яриад, баясаад байх хэрэг баймааргүй л юм. Эрхэм сайд маань дорвитойхон арга хэмжээ авахгүй бол удахгүй “саяхан л 90 байсан юм даа. Нэг л мэдсэн чинь л 100 хүрчихсэн байна…” гэж яриад зогсож байх вий дээ.

Н.Зол www.secret.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих